A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 8/01

Баян-Улаан

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9/02 дугаар тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болгосон дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4039 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй Дотоод Хэргийн Яаманд уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Одонжаргал/-д даалгасугай.

3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд баталсан "Сумдын Газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгосон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Одонжаргал/, Газрын даамал /Н.Дүйнхэрдаваа/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА П.МӨНХТӨГС