A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 182

Улаанбаатар хот

АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хавсралтад заасан хилийн зааг, эргэлтийн цэгийн солбицол бүхий Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр дэх Хамар усны 1500 га, Баянжаргалан сумын нутаг дэвсгэр дэх Харнуурын баруун талын 1000 га атар газрыг тус тус тариалангийн газарт шилжүүлсүгэй.

2. Энэ тогтоолын 1-д заасан газрыг зохих журмын дагуу улсын газрын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т, газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР