- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГААНЫ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /УБЕГ-ын даргын тушаал/ /ЗХХАЭ №14 2022.05.13/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 6 дугаар сарын 24 өдөр
Дугаар А/395
Улаанбаатар хот
Улсын бүртгэлийн лавлагааны маягт батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Иргэний улсын бүртгэлийн лавлагааны маягт №И-1-ээс №И-22-ыг 1 дүгээр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны маягт №Э-1-ээс №Э-3-ыг 2 дугаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны маягт №Х-1-ээс №Х-12-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Улсын бүртгэлийн лавлагааг үнэт цаасан дээр бус бичгийн цагаан цаасан дээр батлагдсан маягтын дагуу хэвлэж гаргасугай.
3.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Б.Ариунболд/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Т.Төгөлдөр/, Улсын бүртгэлийн нэгдсэн архив /С.Оюунгэрэл/, Мэдээллийн технологийн газар /П.Нэргүй/, аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтсүүдэд үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Лавлагааны маягт батлах тухай" 351 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн "Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа, тодорхойлолт өгөх нэгдсэн маягт батлах тухай" 02/735 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болгуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Тамгын газрын Эрх зүйн хэлтэс /Б.Хэрлэнчимэг/-т даалгасугай.
6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Д.Долгормаа, Г.Билгүүн/, Тамгын газар /Г.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
