A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"91.4.Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 91.1-д заасан мөнгөн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР