A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тус тус олгож болно." гэснийг "уг хуримтлалаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгож болно." гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР