A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 16

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалт, Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гаргах, биржээр олон нийтэд нээлттэй худалдаж, нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР