A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВЬЦААГ 2022-2023 ОНД БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Нэг.Үндсэн чиглэлийн зорилго

 

1.1.Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/-ийн  зорилго нь төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахад оршино. 

 

Хоёр.Хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдахад баримтлах үндсэн зарчим

 

2.1.Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална:

 

2.1.1.төрийн өмчит хуулийн этгээдийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах;

 

2.1.2.өрсөлдөөний зарчмаар хувийн хэвшил бие даан гүйцэтгэх боломжтой салбарт төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байж, тухайн салбарыг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг хангах;

 

2.1.3.зах зээл дэх төрийн оролцоог багасгах;  

2.1.4.төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр худалдах үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх.

 

Гурав.Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, арга, хэлбэр

 

3.1.Үндсэн чиглэлийг дараах зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ:

 

3.1.1.Засгийн газар энэхүү Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гаргах, биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

 

3.1.2.компанийн үнэлгээг тогтоох, энгийн хувьцааг нийтэд санал болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн, хараат бус хувийн хэвшлийн компанийг нээлттэй сонгон шалгаруулах;

 

3.1.3.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг Засгийн газар 2023 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан эхлүүлэх шийдвэрийг гаргах;

 

3.1.4.Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн этгээдийг нээлттэй хувьцаат компани болгох, энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамтран хэрэгжүүлэх;

 

3.1.5.төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааны 34 хүртэлх  хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 66 хувиас багагүй байх;

3.1.6.олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэрэгжүүлэх; 

3.1.7.нэмж хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд ашиглах.

 

3.2.Үндсэн чиглэлийн 3.1.6-д заасан үнэлгээний зардлыг тухайн хуулийн этгээд санхүүжүүлнэ. 

Дөрөв.Энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээд

 

4.1.Доор дурдсан төрийн өмчит хуулийн этгээдийн 34 хүртэлх хувийн энгийн хувьцааг нэмж гарган Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан нээлттэй хувьцаат компани болгоно:

 

4.1.1."Монголын хөрөнгийн бирж" ТӨХК​;

4.1.2."Монголын цахилгаан холбоо" ХК​;

4.1.3."Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК;​

4.1.4."Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ​;

4.1.5."Үндэсний давхар даатгал" ХК​;

4.1.6."Баянчандмань-АЗЗА" ТӨХК​;

4.1.7."Налайх-АЗЗА" ТӨХК​;

4.1.8."Архангай-АЗЗА" ТӨХК;​

4.1.9."Багануур-АЗЗА" ТӨХК;​

4.1.10."Булган-АЗЗА" ТӨХК;​

4.1.11."Говь-Алтай-АЗЗА" ТӨХК; ​

4.1.12."Дархан-АЗЗА" ТӨХК​;

4.1.13."Дорноговь-АЗЗА" ТӨХК;  ​

4.1.14."Завхан-АЗЗА" ТӨХК​;

4.1.15."Орхон-АЗЗА" ТӨХК​;

4.1.16."Өвөрхангай-АЗЗА" ТӨХК​;

4.1.17."Сэлэнгэ-АЗЗА" ТӨХК;​

4.1.18."Талын зам" ТӨХК;

4.1.19."Төв-АЗЗА" ТӨХК​;

4.1.20."Увс-АЗЗА" ТӨХК; ​

4.1.21."Харгуй" ТӨХК​;

4.1.22."Хархорин-АЗЗА" ТӨХК;  ​

4.1.23."Ховд-АЗЗА" ТӨХК​;

4.1.24."Хөвсгөл-АЗЗА" ТӨХК​;

4.1.25."Эрдэнэсант-АЗЗА" ТӨХК​.

 

--о0о--