A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТАРАГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 09/03

Хүрэмт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 08/04 дугаар "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/05 дугаар "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ш.Энхжаргал)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ОДОНТУЯА