A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох/ - ЗХХАЭ дугаар 15 2022.05.23
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/87

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг 1 дүгээр, төсвийн тодотголын хүснэгтийг 2 дугаар, төсвийн тодотголын нэгдсэн хүснэгтийг 3 дугаар, жилийн төсөв батлах хүснэгтийг 4 дүгээр, жилийн төлөвлөгөө батлах хүснэгтийг 5 дугаар, сарын ажлын гүйцэтгэлийн хүснэгтийг 6 дугаар, ажлын гүйцэтгэл, зардлын тайлан гаргах хүснэгтийг 7 дугаар, санхүүжилтийн хуваарь гаргах хүснэгтийг 8 дугаар, сарын ажлын гүйцэтгэл нэгтгэх хүснэгтийг 9 дүгээр, шинээр эхлэх төслүүдийн жагсаалт нэгтгэх хүснэгтийг 10 дугаар, архивт тайлан, материал хүлээн авсан мэдэгдлийн загварыг 11 дүгээр, гүйцэтгэсэн ажлын төсвийн нэгтгэлийн хүснэгтийг 12 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

Энэ тушаал болон "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд үүрэг болгосугай.

Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Үндэсний геологийн алба (О.Чулуун)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (Г.Нандинжаргал)-д тус тус даалгасугай.

Энэ тушаалыг баталсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны "Журам шинэчлэн батлах тухай" 108 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.ЁНДОН