A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ҮҮСГЭХИЙН ӨМНӨ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗӨВЛӨМЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны А/18 дугаар тушаалын хавсралт

 

 

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ҮҮСГЭХИЙН ӨМНӨ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗӨВЛӨМЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Мэдээлэл хариуцагчаас нийтийн мэдээллийн систем /цаашид "систем" гэх/ үүсгэх талаар мэдээлэл ирүүлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан мэдээлэл хариуцагч нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Засгийн газрын шугамаар авч, ашиглаж байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2, 18.5.1, 18.5.3, 18.5.4, 18.5.5, 18.5.6-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцэд хамаарах төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд систем үүсгэхэд зөвлөмж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

Хоёр. Систем үүсгэх талаар мэдээлэл ирүүлэх

 

2.1.Мэдээлэл хариуцагч нь журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу систем үүсгэх тухай мэдээллийг тухайн системийн санхүүжилтийг батлуулахаас өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны яам /цаашид "Яам" гэх/-ны burtgel@mddc.gov.mn хаягт цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

Гурав. Зөвлөмж, дүгнэлт гаргах

 

 3.1.Яам нь мэдээллийг хүлээн авч, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж зөвлөмж, дүгнэлт гаргана.

 

3.2.Яамнаас зөвлөмж, дүгнэлтийг боловсруулах байнгын ажиллагаатай ажлын хэсэг /цаашид жлын хэсэг" гэх/-ийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар байгуулна.

 

 3.3.Ажлын хэсэг нь мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан зөвлөмж, дүгнэлтийг боловсруулан цахим хэлбэрээр хариуг хүргүүлнэ.

 

 3.4.Ажлын хэсгээс зөвлөмж, дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт мэдээллийг тухайн мэдээлэл хариуцагчаас авч болно.

 

3.5. Мэдээлэл хариуцагч нь үүсгэж байгаа системийн талаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан бол Яаманд ирүүлнэ.

 

 3.6. Энэ журмын 3.3-т заасан зөвлөмж, дүгнэлтийн нэгдсэн тайланг хагас жил тутамд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлнэ.

 

 

 

 

-----о0о----

 

 

 

Цахим хөгжил, харилцаа холбооны

 сайдын 2022 оны … дугаар тушаалаар батлагдсан "Мэдээлэл хариуцагчийн нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журам"-ын хавсралт

 

 

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧААС ИРҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН МАЯГТ

 

Ирүүлэх мэдээлэл

Тайлбар

 

1.1.

Байгууллагын нэр

 

 

1.2

Төслийн нэр

 

 

1.3

Төсөл үргэлжлэх хугацаа /он, сар, өдөр/

 

 

1.4

Шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ /төгрөгөөр/

 

 

1.5

Төслийн зорилго

 

 

1.6

Хүлээгдэж байгаа үр дүн

 

 

1.7

Хамрах хүрээ/Зорилтот бүлэг/

 

 

1.8

Системийн талаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан бол ирүүлэх

 

1.9

Системийг үүсгэх хөрөнгө оруулалтын төрөл  /Улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж/

 

1.10

Үндсэн болон дэмжих системтэй холбогдох эсэх

 

1.11

Систем нь танай байгууллагын үйл ажиллагаатай  уялдсан эсэх

 

1.12

 

Систем нь танай байгууллагын ямар асуудлыг шийдэж байгаа талаарх мэдээлэл

 

1.13

Системийн цаашдын тогтвортой ашиглалт, үйлчилгээний төлөвлөгөө, боловсон хүчин, техник технологийн нөөц байгаа эсэх

 

1.14

Системийн нийгэмд үзүүлэх үр нөлөөний талаарх мэдээлэл

 

1.15

Систем болон нийтийн мэдээллийн бусад систем хоорондын харилцан уялдааны талаарх мэдээлэл

 

1.16

Системийн эдийн засгийн үр ашигтай байдлын талаарх мэдээлэл

 

1.17

Системийн технологийн нийцэл, хүний хэрэглээнд тохирсон байдлын талаарх мэдээлэл

 

1.18

Системийн аюулгүй, найдвартай байдлын шийдэл

 

 

 

 

-----о0о----