- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 01/09
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасныг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр газрын төлбөр тооцох итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор заасантай холбогдуулан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүний хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" 10/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг батлагдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (А.Даваажаргал)-д даалгасугай.
ДАРГА Б.СЭМЖИДМАА
Текст томруулах
A
A
A
