A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН