- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам/, - ЗХХАЭ Дугаар 15. 2022.05.23

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар А/333
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Цахим гарын үсгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам"-ыг 1 дүгээр, "Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтийн маягт"-ыг 2, 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Дэд дарга /Г.Билгүүн/-д даалгасугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/24
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" (Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/333 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газрын Эрх зүйн хэлтэс (Э.Ганбат)-т даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Д.Давааням)-т үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ У.БОЛДХҮҮ
Текст томруулах
A
A
A
