A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарн 19-ний өдөр

Дугаар Б/10

Ширээт

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчины өмчилж байгаа малын тоо толгойн албан татварыг 0 /тэг/ төгрөгөөр тооцох малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар тогтоосугай.

3.Эрх зүйн актыг хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн ажиллахыг сумын засаг дарга /Л.Аваадорж/, татварын улсын байцаагч /П.Билэгтсайхан/ нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

5.ИТХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 тоот тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

ДАРГА П.МАНАЛЖАВ

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 9/70

Ширээт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.2022-2024 онуудад байгаль цаг агаарын хүндрэлтэй байсны улмаас мал сүрэг олноор хорогдож, малчдын амжиргаа ихээр буурсантал малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 он /0/ тэг төгрөг байхаар тогтоосугай.

2.Татвартай холбоотой ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг сумын засаг дарга /Л.Аваадорж/, Татварын улсын байцаагч /П.Билэгтсайхан/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/10, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/57 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын санхүү эдийн засгийн хяналтын хороонд даалгасугай.

ДАРГА Д.ГАНТӨМӨР