- Нүүр
- Сайдын тушаал
- НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
/ХЗДХС-ын 2017 оны МН/05, 2021 оны МН/111 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн МН/101 дүгээр тушаалын хавсралт
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх аюулгуй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасны дагуу шүүгч гаргах бөгөөд уг шийдвэрийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасан байгууллагын /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/ гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба хэрэгжүүлнэ.
1.3. Нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг /цаашид хамгаалалтын арга хэмжээ гэх/ хэрэгжүүлэхдээ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, мѳн энэхүү журмыг мѳрдлѳг болгоно.
1.4. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
1.5. Хамгаалалтын арга хэмжээнд шаардлагатай зардал, холбоо, тээвэр, орон байр, галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэг бүрийг эрх бүхий байгууллага бүрэн хариуцаж зохион байгуулна.
Хоёр. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, цуцлах
2.1. Шүүгч хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийг зѳвшѳѳрсѳн, эс зѳвшѳѳрсѳн тухай шийдвэрийн аль нэгийг гаргахдаа эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналаас гадна доорх нѳхцѳл байдлыг зайлшгүй харгалзан үзнэ. Үүнд:
2.1.1. гэрч, хохирогч нь тухайн оршин суугаа газартаа амьдрах, ажиллах боломжгүй болсон /гэрч, хохирогчийн нэр тѳр, алдар хундэд сѳргѳѳр нѳлѳѳлѳх нѳхцѳл байдал үүссэнээс сэтгэл зүйн хямралд орох, мэдүүлэг ѳгѳхѳѳс татгалзах гэх мэт/;
2.1.2.эрсдэлийн ѳндѳр түвшин тогтоогдсоны улмаас холбогдох газраас хэрэгжүүлж байсан аюулгуй байдлын хамгаалалтын арга хэмжээг ѳѳр хэлбэрээр хэрэгжүүлэх боломжгүй болсон;
2.1.3. гэрч, хохирогч тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн нь бодитоор учирч болзошгуй байдал тогтоогдсон, заналхийлэгч этгээд удаа дараа эрж хайсан, ноцтойгоор заналхийлсэн, айлган сүрдүүлж, дарамталсан, биед нь халдахыг завдсан болон халдсан.
2.2. Санал гаргах эрх бүхий байгууллага нь шүүгчээр шийдвэр гаргуулахаас ѳмнѳ хамгаалалтын тусгай албанд нөхцөл байдлын танилцуулга, холбогдох мэдээллийг заавал хүргүүлж, хамгаалалтыг хэрэгжүүлэх хугацааг олгоно. Мэдээлэлд доорх зүйлсийг тусгана. Үүнд:
2.2.1 эрүүгийн хэргийн товч утга болон нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх болсон шалтгаан;
2.2.2. гэрч, хохирогч болон заналхийлэгч этгээдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа;
2.2.3.гэрч, хохирогчийн урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүрэг; /ХЗДХС-ын 2021 оны МН/111 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/
2.2.4. шаардлагатай бусад мэдээ, баримт.
2.3. Хамгаалалтын тусгай алба нь энэ журмын 2.1-д заасан шийдвэрийг хүлээн авч гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан болон дор дурдсан нѳхцѳл байдалд дүн шинжилгээ хийнэ. Үүнд:
2.3.1. ѳмнѳ нь авсан хамгаалалтын арга хэмжээ, түүний үр дүн;
2.3.2. гэрч, хохирогчийн гэр бүлийн байдал, уг арга хэмжээг авснаас үүдэн ѳѳрт нь болон гэр бүлийн гишүүдэд гарах эерэг, сѳрѳг үр дагавар;
2.3.3. гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц;
2.3.4. хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлээгүйн улмаас үүсэх бодит аюул, хор уршиг.
2.4. Хамгаалалтын тусгай алба нь хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг хүлээн авмагц гэрч, хохирогчтой нууцлал, аюулгүй байдлыг хангах гэрээ байгуулан, гэр бүлийн гишүүн хүн нэг бүрээс нууц хадгалах баталгаа гаргуулж, гэрч, хохирогчид дор дурдсан мэдээллийг ѳгнѳ. Үүнд:
2.4.1. хамгаалалтын арга хэмжээ аваагүйгээс үүсэх бодит аюул, хор уршиг;
2.4.2. хамгаалалтын арга хэмжээ хэрэглэснээс гарах үр дагавар /баримт бичиг солих, гэр бүл, найз нѳхѳдтэй уулзах, уй гашуу, баяр жаргал хуваалцах боломжгүй болох, оршин суух, амьдрах орчин, ажил, албан тушаал, хамт олон, нийгмийн хүрээлэл ѳѳрчлѳгдѳх гэх мэт/.
2.5.Хамгаалалтын тусгай алба нь хамгаалалтын арга хэмжээг энэ журам болон холбогдох бусад эрх зүйн актын дагуу зохион байгуулна.
2.6.Энэ журмын 2.7 дахь хэсэгт зааснаар гэрч, хохирогч татгалзсан, шүүгч, гэрч, хохирогчид нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагагүй тухай шийдвэр гаргасан бол эрх бүхий байгууллага дор дурдсан арга хэмжээ авна:
2.6.1.гэрч, хохирогчид суулд хэрэглэж байсан хамгаалалтын арга хэмжээг ургэлжлуулэх;
2.6.2.гэрч, хохирогчид ѳѳр тѳрлийн хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх;
2.7.Нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бусад хамгаалалтын арга хэмжээтэй давхардуулан хэрэгжүүлж болно.
2.8.Хамгаалалтын тусгай алба нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг цуцлах, өөрчлөх тухай саналаа шийдвэр гаргасан шүүгчид бичгээр хүргүүлнэ. /ХЗДХС-ын 2021 оны МН/111 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/
2.9. Шүүгчээс хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа болон нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд хамрагдах хугацаандаа уг арга хэмжээг цуцлуулах, хамгаалалтад орохоос татгалзсан тохиолдолд гэрч, хохирогчоос бичгээр тайлбар авч, тухайн шүүгчид хүргүүлж, шийдвэр гаргуулна.
Гурав. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх
3.1. Хамгаалалтын арга хэмжээнд хамрагдах гэрч, хохирогчийг уг арга хэмжээнд хамрагдсанаар бий болох сэтгэл зүйн хямралаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах үүднээс аюулгүй газар /хамгаалах байр/-т тодорхой хугацаанд түр байрлуулж, зөвлөмж, зааварчилгаагаар хангаж баталгаажуулна.
3.2. Хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулахдаа тѳлѳвлѳгѳѳ гарган ажиллана.
3.2.1 тѳлѳвлѳгѳѳнд:
3.2.1.1. хүч хэрэгслийн тооцоо;
3.2.1.2. хамгаалуулагч этгээдийн хувийн мэдээлэл, холбогдох судалгаа;
3.2.1.3.заналхийлэгч этгээдийн болон эцэг эх, ах дүү, тѳрѳл садан, найз нѳхдийн мэдээлэл, холбогдох судалгаа;
3.2.1.4. хамгаалалтын орчны судалгаа;
3.2.1.5..оршин суугаа орон байрны болон нүүлгэн шилжүүлэн очих байрны байршил, орчин, бүтэц, зохион байгуулалт, гарц, гал, сантехник, цахилгаан холбоо, дохиолол хамгаалалтын техник хэрэгсэл;
3.2.1.6.нүүлгэн шилжүүлэх 2-оос доошгүй зам маршрут, нѳѳц гарц, зам, эрсдэлтэй газрын талаарх судалгаа
3.2.1,7.орчны барилга, байгууламж зэргийг тодорхой тусгах;
3.2.1,8.эрсдэлийн унэлгээ хийх;
3.2.1.9.бусад.
3.3. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийг оролцуулж болох бѳгѳѳд нүүлгэн шилжүүлэх ажилд оролцсон иргэн, эсхүл хуулийн этгээдийн удирдлага, ажилчдаас энэхүү ажиллагааны талаарх нууц хадгалах тухай баталгаа гаргуулж авна.
3.4. Хамгаалалтын арга хэмжээ 2 буюу түүнээс дээш сараар үргэлжлэх бол гэрч, хохирогч түүний хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн ажил, сургууль, амьдрах орон байр болон шаардлагатай бусад асуудлыг холбогдох хууль, журмын дагуу урьдчилан судалж шийдвэрлэж болно.
3.5. Нүүлгэн шилжүүлэх үүрэг гүйцэтгэх хамгаалалтын тусгай албаны алба хаагч нь үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай албаны болон хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, тусгай албаны удирдлага хяналт тавина.
3.6. Хамгаалалтад авагдсан иргэнд түүний аюулгуй байдлыг хангах уйл ажиллагаа, хориглох зүйл, бусад шаардлагатай зүйлүүдийн талаар урьдчилан танилцуулах ба түүнийг зѳрчсѳнѳѳс үүсэн гарах сѳрѳг үр дагаврын талаар заавал анхааруулна.
3.7. Нүүлгэн шилжүүлэх аюулгуй байдлын хамгаалалтын арга хэмжээг баримт бичиг солих болон бусад хамгаалалтын арга хэмжээтэй хамтатган хэрэгжүүлж болно.
3.8. Эрх бүхий байгууллагын алба хаагч нь галт зэвсэг нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангагдсан байх бѳгѳѳд тусгай хэрэгслийг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг баримтална.
3.9. Нүүлгэн шилжүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэрч, хохирогчийг шүүхийн журмаар сураггуй алба болсонд тооцуулах арга хэмжээ авч болно.
3.10. Хамгаалалтын арга хэмжээг нууцлалын ѳндѳр түвшинд, аюулгуй байдлыг хангах зорилгоор бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
Дѳрѳв. Хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан
гэрч, хохирогчийн хүлээх үүрэг
4.1. Хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэрч, хохирогч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1. хамгаалалтын арга хэмжээнд хамрагдахаас ѳмнѳ урьд гүйцэтгээгуй байгаа үүргийнхээ талаар мэдэгдэх;
4.1.2. хамгаалалтын арга хэмжээний нууцлалыг задруулахгуй байх;
4.1.3.эрх бүхий байгууллагаас ѳгсѳн аюулгуй байдлын заавар, зѳвлѳмжийг мѳрдѳх;
4.1.4.заналхийлэгч этгээдийн талаарх мэдээллийг ѳѳрийн мэдэх хэмжээнд үнэн зѳвѳѳр гаргаж ѳгѳх;
4.1.5.хууль тогтоомж, холбогдох журам, зааварт заасан бусад үүрэг.
Тав. Хамгаалалтын арга хэмжээний санхуужилт
5.1. Гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Гүйцэтгэх ажлын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, хууль холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлнэ.
6.1. Нүүлгэн шилжүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан гэрч, хохирогчийн мэдээлэл, тэдгээртэй холбогдох баримт бичгийг Тѳрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай, Цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална.
6.2. Хамгаалалтын тусгай алба нь энэ журмын дагуу нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон тѳрийн болон тѳрийн бус байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, алба хаагч, бусад мэргэжилтэн, гэрч, хохирогч, түүний ѳмгѳѳлѳгчѳѳс нууцын баталгаа гаргуулна.
6.3.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх үүргийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчаар гүйцэтгүүлж болно./ХЗДХС-ын 2021 оны МН/111 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/
-оОо-
Текст томруулах
A
A
A