A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад тѳрхийг ѳѳрчлѳх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам/ - ЗХХАЭ дугаар 15. 2022.05.23
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/110

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дугээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаад тѳрхийг ѳѳрчлѳх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2 Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Цагдаагийн ерѳнхий газрын дарга /Ѳ.Энхтѳр/-т даалгасугай. Тагнуулын ерѳнхий газар /Б.Хурц/, Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал-д тус тус зѳвшѳѳрсүгэй.

САЙД. Х.ТЭМҮҮЖИН