- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг:
"14.4.Зохицуулах зөвлөлийн орон тооны ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн албан хаагч байх бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно."
2/28 дугаар зүйлийн 28.1.15 дахь заалт:
"28.1.15.иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг байнгын бүрдүүлж, арчлан хамгаалах, шаардагдах зардлыг хариуцах;"
3/40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг:
"40.7.Олон нийтийн байцаагчийн ажиллах нийтлэг журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
4/46 дугаар зүйлийн 46.5.9 дэх заалт:
"46.5.9.энэ хуулийн 14.2-т заасан Зохицуулах зөвлөлийн орон тооны ажлын албаны үйл ажиллагаа, албан хаагчийн цалин хөлс, Салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын цалин хөлсний зардлыг санхүүжүүлэх;"
2 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "орон тооны ажлын албатай байна." гэсний дараа "Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна." гэж, 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалтын "ажиллах цагийн хуваарийг" гэсний дараа "аймаг, нийслэлийн Засаг дарга" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтын "ашиглаж байгаа" гэсний дараа "стандартад нийцсэн" гэж, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн "батална." гэсний дараа "Журамд энэ хуулийн 46.1-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн систем сайжруулах ажилд зарцуулах 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх асуудлыг тусгана." гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын "хуулийн этгээд холбоод," гэснийг "хуулийн этгээд," гэж, 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын "дүрэм," гэснийг "журам," гэж, 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь заалтын дугаарыг "28.1.16." гэж, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтын "техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх;" гэснийг "техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих;" гэж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн "Иргэний" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэний" гэж, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн "40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ." гэснийг "20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бусад ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ." гэж, 46 дугаар зүйлийн 46.5.9 дэх заалтын дугаарыг "46.5.10." гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1.19 дэх заалтын "бүрэлдэхүүн," гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
