A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 8/07

Сээр

ХОГ ХАЯГДЛЫН ҮНЭ ТАРИФ, ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэхь заалтууд , Сангийн сайд, Байгаль орчины сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үнэ тариф, хог хаягдлын хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Л.Цэдэн-иш)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсэний дараа дагаж мөрдсүгэй.

4.Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч, Байгаль орчины хяналтын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

5.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 21 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.БАТЦООЖ