A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Концессын тухай хуульд "концессын зүйлийн зардал, ашгийн тооцоо хийх аргачлалыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална" гэснийг "концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална" гэж өөрчилсөн тул Төрийн өмчийн хорооны 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Концессын зүйлийн зардал ашгийн тооцоо хийх түр аргачлал батлах тухай" 153 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулж Эдийн засаг, хөгжлийн яаманд мэдэгдэх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах тус тус арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Дэлгэрмаа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЦЭНГЭЛ

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ДЭЛГЭРМАА