A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар VII/03

Эрхт

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Могод сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлчилгээний газруудаас гарч байгаа, ахуйн болон хуурай хог хаягдлын хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах цаашид ангилан ялгах шинэ технологи хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг Засаг дарга (Б.Мөнхбаатар)-д даалгасугай

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны IV/07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм, хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

5.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Н.Хандмаа)-д даалгасугай.

ДАРГА Б.ДАВАА