- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журам/ - ЗХХАЭ-15. 2022.5.23/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2022 оны 05 дугаар сарын 09 өдөр
Дугаар А-143
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.11 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-151 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийт банканд даалгасугай.
4. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
