- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 05 сарын 18-ны өдөр
Дугаар МН/111
Улаанбаатар хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүйн сайдын 2016 оны мн/101 дүгээр тушаалаар баталсан "Нүүлгэн шилжүүлэх журам"-ын 1.2, 2.2.3, 2.8, 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.
1/"1.2.Энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасны дагуу шүүгч гаргах бөгөөд уг шийдвэрийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасан байгууллагын /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/ гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба хэрэгжүүлнэ."
2/"2.2.3.гэрч, хохирогчийн урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүрэг;"
3/"2.8.Хамгаалалтын тусгай алба нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг цуцлах тухай саналаа шийдвэр гаргасан шүүгчид бичгээр хүргүүлнэ."
4/"6.3.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх үүргийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчаар гүйцэтгүүлж болно."
2.Хууль зүйн сайдын 2016 оны мн/101 дүгээр тушаалаар баталсан "Нүүлгэн шилжүүлэх журам"-ын 2.2 дахь хэсгийн "эрх бүхий албан тушаалтнаар" гэснийг "шүүгчээр" гэж, "нэгжид урьдчилсан мэдээлэл, нөхцлийг" гэснийг, "тусгай албанд нөхцөл байдлын танилцуулга, холбогдох мэдээллийг" гэж, 2.2.1 дэх заалтын "арга хэмжээг шилжүүлэх" гэснийг "арга хэмжээг хэрэгжүүлэх" гэж, 2.3, 2.4, 2.5, 6.2 дахь хэсгийн "нэгж" гэснийг "тусгай алба" гэж, 2.4 дэх хэсгийн "хохирогчоос" гэснийг "хохирогчтой" гэж, 3.5 дахь хэсгийн "нэгжийн" гэснийг "тусгай албаны" гэж, 3.8 дахь хэсгийн "Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан" гэснийг, "галт зэвсэг," гэж, 6.1 дэх хэсгийн "Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Хууль зүйн сайдын 2016 оны мн/101 дүгээр тушаалаар баталсан "Нүүлгэн шилжүүлэх журам"-ын 2.4 дэх хэсгийн "нүүн шилжих хүсэлтийг албан ёсоор гаргуулж," гэснийг хассугай.
4.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/-д үүрэг болгосугай.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
