A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 05 сарын 18-ны өдөр

Дугаар МН/112

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2014 оны А/110 дугаар тушаалаар баталсан "Гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам"-ын 2.1, 2.2 дахь хэсэг, 2.3.2 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

1/"2.1.Хамгаалалтын арга хэмжээнд хамрагдах хүсэлт, уг арга хэмжээг хэрэглэх саналыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасны дагуу шүүгчид бичгээр гаргана.";

2/"2.2.Шүүгч нь энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хүсэлт, саналыг хүлээн авч, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дүгээр зүйлд заасан байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-ын хамгаалалтын тусгай албанд хүргүүлэн тухайн гэрч, хохирогчид хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх боломжтой эсэх талаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан дүн шинжилгээ хийлгүүлнэ.";

3/"2.3.2.Гадаад төрхийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээ авагдсанаас хойш Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан хамаарал бүхий этгээд, найз нөхөдтэй уулзах, тэдгээрийн оршуулга, баяр ёслолын арга хэмжээнд оролцохгүй байх."

2. Хууль зүйн сайдын 2014 оны А/110 дугаар тушаалаар баталсан "Гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам"-ын 2.3.1 дэх заалтын "бодит аюул" гэсний дараа, "хор уршиг" гэж, 2.4 дэх хэсгийн "хохирогчийн зөвшөөрөл" гэсний дараа "прокурорын санал" гэж, 2.7 дахь хэсгийн "тайлбар авч," гэсний дараа "прокурор, шүүгчид танилцуулан" гэж, 3.6 дахь хэсгийн "сураггүй алга болсонд тооцуулах" гэсний дараа "иргэнийг нас барсан гэж зарлуулах" гэж тус тус нэмсүгэй

3. Хууль зүйн сайдын 2014 оны А/110 дугаар тушаалаар баталсан "Гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам"-ын 1.2 дахь хэсгийн "Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн нууцыг хамгаалах журам" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам" гэж, 2.6, 2.10, 3.3, 3.4, 4.2, 4.5, 4.6, 5.2, 5.3, 5.5, 8.2, 8.3, 9.1, 9.2 дахь хэсгийн "нэгж" гэснийг "тусгай алба" гэж, 2.9 дэх хэсгийн "нэгжид" гэснийг "тусгай албанд" гэж, 3.2 дахь хэсгийн "оруулж" гэснийг "хамруулж" гэж, 5.1 дэх хэсгийн "Мөрдөх албаны" гэснийг "Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын" гэж, 5.5.3 дахь заалтын "нийгмийн амьдралд" гэснийг "хэвийн амьдралд" гэж, 5.5.4 дэх заалтын "гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөрт" гэснийг "Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд" гэж, 8.1 дэх хэсгийн "Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Хууль зүйн сайдын 2014 оны А/110 дугаар тушаалаар баталсан "Гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам"-ын 2.4, 2.6, 2.8, 2.9, 5.3, 5.5 дахь хэсэг, 2.3.3 дахь заалтын "гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх" гэснийг, 2.3 дахь хэсгийн "хамгаалалтын нэгж нь гадаад төрхийг өөрчлөх" гэснийг, 2.4 дэх хэсгийн "эрх бүхий байгууллагын" гэснийг, 2.5, 2.7, 5.7 дахь хэсгийн "гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх аюулгүй байдлын" гэснийг, 2.9 дэх хэсгийн "гэмт хэрэгт холбогдож байсан эсэх лавлагаа," гэснийг, 3.1 дэх хэсгийн "Гадаад төрхийг өөрчлөх" гэснийг, 7.1 дэх хэсгийн "гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын" гэснийг, 2.1.1, 2.1.2 дахь заалтыг тус тус хассугай.

5.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/-д үүрэг болгосугай.

6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР