A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар МН/113

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2014 оны А/111 дүгээр тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих журам"-ын 3.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй.

1/"3.1.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ.".

2.Хууль зүйн сайдын 2014 оны А/111 дүгээр тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих журам"-ын 2.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/"2.1.Баримт бичгийг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт, саналыг үндэслэн шүүгчийн шийдвэрээр хэрэгжүүлнэ.".

3.Хууль зүйн сайдын 2014 оны А/111 дүгээр тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих журам"-ын 1.2 дахь хэсгийн "23.1" гэснийг "23.1.1" гэж, 4.1 дэх хэсгийн "заасан иргэний" гэснийг", 3.1.5-д заасан иргэн, хуулийн этгээдийн" гэж, 5.2 дахь хэсгийн "нэгж, алба хаагч солигдсон баримт бичгийг Төрийн нууцыг хамгаалах" гэснийг "хамгаалалтын тусгай алба, алба хаагч нь солигдсон баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хууль," гэж, 5.3, 6.1 дэх хэсгийн "нэгж" гэснийг "хамгаалалтын тусгай алба" гэж, 5.5 дахь хэсгийн "Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Хууль зүйн сайдын 2014 оны А/111 дүгээр тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих журам"-ын 2.1.1 дэх заалтыг хассугай.

5.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/-д үүрэг болгосугай.

6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР