A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 196

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 18.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.

Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, урьд нь байгуулсан үндсэн болон дэмжих системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх гэрээг шинэчлэн байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 220 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН