A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 196 дугаар

 тогтоолын хавсралт                            

 

 

 

ҮНДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ,

СИСТЕМ АШИГЛАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ,

МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас үндсэн болон дэмжих системд мэдээлэл нийлүүлэх, үндсэн болон дэмжих системээр дамжуулан төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд үйлчилгээ авах, хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх замаар мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Үндсэн систем нь "Үндэсний дата төв" УТҮГ (цаашид "Дата төв" гэх)-д байрших тархмал бүтэц бүхий төрийн мэдээлэл солилцооны "ХУР" систем байна.

 

1.3.Энэ журамд заасан дэмжих систем нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.1-д заасан танилт, нэвтрэлтийн систем, 18.5.3-т заасан албан бичиг солилцооны дундын систем, 18.5.5-д заасан мэдэгдэл хүргэх систем, 18.5.6-д заасан төрийн үйлчилгээний нэгдсэн систем байна.

 

1.4.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.4-т заасан мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нь үндсэн системээр илгээсэн, хүлээн авсан мэдээллийг илгээсэн, хүлээн авсан хугацаа, илгээгч, хүлээн авагч, мэдээллийн агуулгыг илэрхийлсэн дахин давтагдашгүй утга болон бусад мэдээллийг гэрээ байгуулахгүйгээр тухай бүр бүртгэнэ.

 

1.5."И-Монгол академи" УТҮГ (цаашид "Академи" гэх) нь үндсэн болон дэмжих системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.

 

Хоёр.Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд үйлчилгээ

             авах талаар хүсэлт гаргах

 

 2.1.Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд (цаашид "хүн, хуулийн этгээд" гэх) нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үндсэн болон дэмжих системээр дамжуулан үйлчилгээ авах хүсэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "яам" гэх)-д цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

 2.2.Энэ журмын 2.1-д заасан хүсэлтэд дараахь мэдээллийг тусгана:

 

       2.2.1.хүсэлт гаргагч хүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, эсхүл регистрийн дугаар, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл;

 

      2.2.2.хүсэлт гаргагч хүн, хуулийн этгээдийн холболт хийж үйлчилгээ авахыг хүссэн үндсэн болон дэмжих системийн нэр;

      2.2.3.хүсэлт гаргагч хүн, хуулийн этгээд үндсэн болон дэмжих системийг ашиглах зориулалт.

 

Гурав.Хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг

            хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх

 

 3.1.Яам нь хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, энэ журмын          3.3 дахь хэсэг болон дор дурдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр ажлын 10 өдөрт багтаан хариуг хүргүүлнэ:

 

      3.1.1.хүн, хуулийн этгээдийн холболт хийж авахыг хүссэн үйлчилгээ нь Академийн хариуцаж байгаа цахим хуудас (developer.xyp.gov.mn)-д байрших "ХУР" системээс үзүүлэх боломжтой үйлчилгээний жагсаалтад багтсан байх;

 

      3.1.2.системд холбоход тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг хангасан байх.

 

3.2.Энэ журмын 3.1.2-т заасан техникийн нөхцөл, шаардлагад аюулгүй байдлын шаардлагыг тусгана.

 

 3.3.Яам нь энэ журмын 3.1-д заасан хугацаанд Дата төв, Академиас системд холболт хийхэд шаардлагатай техникийн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт авна.

 

3.4.Энэ журмын 3.1-д заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх хариу нь дараахь хэлбэртэй байна:

 

       3.4.1.хүсэлтийг хүлээн авч гэрээг байгуулах талаар хариу мэдэгдэх;

 

       3.4.2.хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт буцаах.

 

3.5.Энэ журмын 3.4-т заасан хүсэлтийн хариуг цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

Дөрөв.Хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах

 

 4.1.Энэ журмын 3.4.1-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авсан хүсэлт гаргагч нь ажлын 5 өдөрт багтаан энэ журмын хавсралтаар баталсан загвар гэрээний төсөлд гарын үсэг зурж, яаманд ирүүлнэ.

 

 4.2.Энэ журмын 4.1-д заасан гэрээний төслийг цахимаар ирүүлэх тохиолдолд тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлнэ.

 

 4.3.Яам нь гэрээний төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гарын үсэг зурж баталгаажуулан, хүсэлт гаргагчид хувийг хүргүүлнэ.

 

 4.4.Яам нь энэ журмын 4.3-т заасан гэрээний хуулбарыг Дата төв, Академи болон Тагнуулын байгууллагад хүргүүлнэ.

 

 4.5.Яам нь гэрээний бүртгэлийн санг хөтөлж, хадгалалт хамгаалалтыг хариуцаж ажиллана.

 

 4.6.Гэрээний хугацаа 3 жил байх бөгөөд гэрээг цуцлах талаар хүн, хуулийн этгээдээс хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар нэг удаа сунгана.

 

4.7.Хүн, хуулийн этгээдийн гэрээний төлбөрийг Дата төв, Академи энэ журмын 6 дугаар хавсралтаар баталсан зардал тооцох аргачлалын дагуу тооцох бөгөөд яам хяналт тавина.

 

4.8.Төрийн байгууллага болон хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээдийн үндсэн систем болон албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан авах үйлчилгээ нь үнэ төлбөргүй байна.

 

 4.9.Яам нь энэ журмын 5.1.5, 6.1.3-т заасны дагуу гэрээ цуцлах талаар Дата төв, Академиас ирүүлсэн саналыг хүлээн авч ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

 

Тав.Гэрээний хэрэгжилтийг хангах талаар

       Дата төвийн эрх, үүрэг

 

 5.1.Дата төв нь гэрээний хэрэгжилтийг хангах талаар дараахь эрх, үүрэгтэй:

 

      5.1.1.энэ журмын 4.3-т заасны дагуу гэрээний хувийг хүн, хуулийн этгээдэд хүргүүлснээс хойш ажлын 5 өдөрт багтаан үндсэн болон дэмжих системд үйлчилгээний холболтыг хийх;

 

      5.1.2.үндсэн болон дэмжих системийн түүхчилсэн бүртгэлийг хөтөлж, түүнд хяналт тавих;

 

      5.1.3.гэрээ байгуулсан хүн, хуулийн этгээдэд гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар шаардлага тавих, гарсан зөрчлийг арилгуулах;

 

      5.1.4.үндсэн болон дэмжих систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалтын улмаас түр зогсолт хийх бол ажлын 3 өдрийн өмнө, гэмтэл, саатал гарсан тохиолдолд гэрээ байгуулсан хүн хуулийн этгээдэд даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

      5.1.5.гэрээ байгуулсан хүн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, холбогдсон сүлжээгээр дамжуулан халдлагын шинжтэй үйлдэл хийсэн бол холболтыг зогсоож, гэрээг цуцлах саналыг яаманд хүргүүлэх;

 

       5.1.6.үйлчилгээний хандалт болон төлбөрийн мэдээлэл шалгах нөхцөлийг бүрдүүлэх.

 

 5.2.Хүн, хуулийн этгээдээс шалтгаалан энэ журмын 5.1.1-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд уг хугацааг дахин ажлын 5 өдрөөр сунгаж болно.

 

 5.3.Үндсэн болон дэмжих системд холбогдсон суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөвийг Дата төв хариуцахгүй.

 

 5.4.Дата төв нь гэрээ байгуулсан хүн, хуулийн этгээдээс энэ журмын 5.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

 

Зургаа.Гэрээний хэрэгжилтийг хангах талаар

Академийн эрх, үүрэг

 

 6.1.Академи нь гэрээний хэрэгжилтийг хангах талаар дараахь эрх, үүрэгтэй:

 

      6.1.1.энэ журмын 4.3-т заасны дагуу гэрээний хувийг хүн, хуулийн этгээдэд хүргүүлснээс хойш ажлын 5 өдөрт багтаан үндсэн болон дэмжих системд үйлчилгээний холболтыг хийх;

 

      6.1.2.үндсэн болон дэмжих систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалтын улмаас түр зогсолт хийх бол ажлын 3 өдрийн өмнө, системийн нэмэлт хөгжүүлэлтээс шалтгаалан сервис (API)-т өөрчлөлт орсон тохиолдолд гэрээ байгуулсан хүн, хуулийн этгээдэд даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

      6.1.3.гэрээ байгуулсан хүн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, холбогдсон сүлжээгээр дамжуулан халдлагын шинжтэй үйлдэл хийсэн бол гэрээг цуцлах саналыг яаманд хүргүүлэх;

 

      6.1.4.мэдээлэл хариуцагчийн энэ журмын 8.1-д заасны дагуу нийлүүлсэн мэдээлэлд (API) өөрчлөлт орсон талаарх мэдэгдлийг хүлээн авч шийдвэрлэх;

 

       6.1.5.үйлчилгээний хандалт болон төлбөрийн мэдээлэл шалгах нөхцөлийг бүрдүүлэх.

 

 6.2.Академи нь гэрээ байгуулсан хүн, хуулийн этгээдээс энэ журмын 6.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

 

 6.3.Академи нь үндсэн болон дэмжих системээр үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг тодорхойлно.

 

 6.4.Үндсэн болон дэмжих системд холбогдсон суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөвийг Академи хариуцахгүй.

 

Долоо.Гэрээний хэрэгжилтийг хангах талаар

хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

 

 7.1.Гэрээний хэрэгжилтийг хангах талаар хүн, хуулийн этгээд нь дараахь эрх, үүрэгтэй:

 

      7.1.1.үндсэн болон дэмжих систем ашиглахад тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг хангах;

 

      7.1.2.мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх дүрэм, журмыг дагаж мөрдөх;

 

      7.1.3.цахим хэлбэрээр үзүүлсэн үйлчилгээний түүхчилсэн бүртгэлийг хөтлөх;

 

      7.1.4.үндсэн болон дэмжих системээс авч байгаа мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглах;

 

      7.1.5.гэрээ цуцлах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг яаманд хүргүүлэх;

 

      7.1.6.үндсэн болон дэмжих системийг ашиглан цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх ажилтан, албан тушаалтан цахим гарын үсэг хэрэглэх;

 

      7.1.7.хамтын ажиллагаа хариуцсан ажилтны мэдээллийг яаманд хүргүүлж, өөрчлөгдсөн тохиолдолд энэ талаар даруй мэдэгдэх;

 

      7.1.8.системийн хөгжүүлэлтийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;

 

      7.1.9.өөрийн хариуцсан мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, аюулгүй байдлыг хариуцах.

 

 7.2.Энэ журмын 7.1.7-д заасан хамтын ажиллагаа хариуцсан ажилтан нь гэрээ хэрэгжих хугацаанд хүн, хуулийн этгээдийг төлөөлөн ажиллах эрх бүхий этгээд байна.

 

Найм.Мэдээлэл хариуцагчаас үндсэн

системд мэдээлэл нийлүүлэх

 

 8.1.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээлэл хариуцагч нь үндсэн системд мэдээлэл нийлүүлэх (API) хүсэлтийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр яаманд хүргүүлэх бөгөөд хүсэлтэд дараахь мэдээллийг тусгана:

 

      8.1.1.мэдээлэл хариуцагч байгууллагын нэр, нийлүүлэх мэдээллийн агуулга, оролт, гаралтын нөхцөл, хувьсагч;

 

      8.1.2.энэ журмын 3.1.2-т заасан техникийн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх талаарх мэдээлэл.

 

 8.2.Яам нь энэ журмын 8.1-д заасан мэдээлэл хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, шалгасны үндсэн дээр ажлын 10 өдөрт багтаан хүсэлтийг хүлээн авсан эсэх талаар шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

 

 8.3.Яам нь энэ журмын 8.1-д заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэхийн өмнө Дата төв, Академид хүсэлтийг хүргүүлж саналыг авна.

 

 8.4.Яам хүсэлтийг хүлээн авсан талаар албан бичгийг Дата төв, Академид хүргүүлнэ.

 

 8.5.Академи нь яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу үйлчилгээ нэмэх ажлыг ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

 

 8.6.Академи нь шинээр үүссэн үйлчилгээг олон нийтэд сурталчилж, өөрийн цахим хуудсанд энэ талаарх мэдээллийг байршуулна.

 

 8.7.Мэдээлэл хариуцагч нь энэ журмын 8.1-д заасны дагуу нийлүүлсэн мэдээлэлд (API) өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 3 өдрийн өмнө Дата төв, Академид урьдчилан мэдэгдэнэ.

 

 8.8.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээлэл хариуцагч нь үндсэн системээр дамжуулсан мэдээллийн түүхчилсэн бүртгэлд хандах боломжтой байна.

 

Ес.Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих

 

 9.1.Дата төв болон Академи нь гэрээний хэрэгжилтийн тайланг бэлтгэн улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдөрт багтаан яаманд хүргүүлнэ.

 

 9.2.Яам нь тайланг хүлээн авч хэрэгжилтийг ажлын 10 өдөрт багтаан дүгнэж, шаардлагатай тохиолдолд хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлнэ.

 

 

 

---о0о---

 

 

 

 

 Журмын 1 дүгээр хавсралт

 

 

БАТЛАВ. .....................................

 

 

БАТЛАВ. ......................................

 

 

 

ҮНДСЭН СИСТЕМ (ХУР)-ИЙГ АШИГЛАН ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

№ ...

 

2022 оны ... дугаар        Улаанбаатар хот

сарын ...-ны   өдөр                                  

 

          

 Энэхүү гэрээг нэг талаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам (цаашид "яам" гэх), түүнийг төлөөлж ___________________________________________

      (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр),

 

 Нөгөө талаас_____________________________________________________

(цаашид "Хэрэглэгч" гэх), түүнийг  төлөөлж _________________________________     

                                                                          (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр) нар (хамтад нь "Талууд" гэх) дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож гэрээг байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, "Үндэсний дата төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам, Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

 

 1.2.Энэ гэрээгээр хэрэглэгчийг үндсэн системд холбож, гэрээний хавсралтад заасан мэдээллийг дамжуулах үед үүсэх харилцааг зохицуулна.

 

1.3.Энэ гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

      1.3.1."Үндсэн систем" (цаашид ""ХУР"" гэх) гэж суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг хэрэглэгч ашиглах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн "Үндэсний дата төв" УТҮГ-т байрших төрийн мэдээлэл солилцооны системийг;

 

      1.3.2."Хэрэглэгч" гэж гэрээ байгуулж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийг;

 

      1.3.3."Веб сервис" гэж цахим орчинд мэдээлэл солилцох боломжтой үйлчилгээг;

 

      1.3.4."Амжилттай дуудсан сервис" гэж тухайн сервисийг дуудаж байгаа хэрэглэгчид ашиглаж болох хариуг буцаасан байхыг;

 

      1.3.5.""Үндэсний дата төв" УТҮГ" (цаашид "Дата төв" гэх) гэж үндсэн системд үйлчилгээний холболтыг хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг;

 

      1.3.6.""И-Монгол академи" УТҮГ" (цаашид "Академи" гэх) гэж үндсэн системийн хөгжүүлэлтийг хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг.

 

Хоёр.Талуудын эрх, үүрэг

 

 2.1.Яам нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.1.1.гэрээний хэрэгжилтийг хангах;

 

      2.1.2.гэрээний биелэлтийг үнэлэн, гэрээний нөгөө тал болон Дата төв, Академид зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.3.хэрэглэгчийн ашиглаж байгаа систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалт хийх, техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.4."ХУР" систем, түүний сүлжээнд техникийн үзлэг, шалгалт хийхдээ хэрэглэгчид ажлын 3 өдрийн өмнө мэдэгдэх;

 

      2.1.5."ХУР" системийн төлөвлөгөөт шинэчлэл, сайжруулалт хийх;

 

      2.1.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг гэрээний нөгөө талаас шаардах;

 

      2.1.7.хэрэглэгчийн нэмэлт веб сервис ашиглах талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах талаар гэрээний нөгөө талд мэдэгдэх;

 

      2.1.8."ХУР" системд гарсан аливаа доголдлыг шийдвэрлэх;

 

      2.1.9.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах.

 

2.2.Дата төв нь энэ гэрээний 2.1.3, 2.1.4-т заасан үүргийг, Академи нь энэ гэрээний 2.1.5, 2.1.8-д заасан үүргээс гадна "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

 

2.3.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.3.1.энэ гэрээнд зааснаас бусад нэмэлт веб сервис ашиглах хүсэлтээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, шийдвэрлүүлэх;

 

      2.3.2."ХУР" системийн техникийн нөхцөл, шаардлагыг хангах талаар гарсан аливаа доголдлыг шийдвэрлүүлэх;

 

      2.3.3.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

 

      2.3.4."ХУР" системээс авч байгаа мэдээллийг хуульд заасан үндэслэл,  журмын дагуу ашиглах;

 

      2.3.5."ХУР" системд холбогдсон тоног төхөөрөмж, сүлжээ, системд төлөвлөгөөт үзлэг, үйлчилгээ болон хяналт, шалгалтын ажлыг хийж гэмтэл, саатал гарсан тохиолдолд даруй засварлах;

 

      2.3.6."ХУР" системээс мэдээллийг дуудах бүрд хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг дуудаж байгаа тухайн хүн, хуулийн этгээдийн регистрийн дугаар, эсхүл иргэний бүртгэлийн дугаараар таньж тодорхойлох;

 

      2.3.7.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах;

 

      2.3.8."Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар дамжуулан харилцах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны мэдээллийг журамд заасан гэрээний бүртгэлийн санд бүртгүүлж, өөрчлөлт орсон тухай бүрд даруй мэдэгдэх.

 

Гурав.Гэрээний хугацаа

 

 3.1.Гэрээний хугацаа нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.6 дахь хэсэгт заасны дагуу 3 жил байна.

 

 3.2.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлтийг яаманд хүргүүлэх бөгөөд яам нь хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

 

 3.3.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Дөрөв.Гэрээний төлбөр

 

 4.1.Дата төв "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.7-д заасны дагуу тооцсон гэрээний төлбөрийг сар бүрийн 1-ний өдрөөс тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны  өдрийн дотор нэхэмжилнэ.

 

 4.2.Хэрэглэгч нь тухайн сарын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор Дата төвийн _______ тоот дансанд шилжүүлнэ.

 

 

Тав.Давагдашгүй хүчин зүйлс

 

 5.1."Давагдашгүй хүчин зүйлс" гэж гэрээний талууд урьдчилан таамаглаагүй, мэдэх боломжгүй буюу түүнийг шийдвэрлэхэд бэрхшээлтэй нөхцөл байдал, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, ажил хаялт, гоц халдварт өвчин, цар тахал дэлгэрэх, улс орныг хамарсан онц бөгөөд дайн бүхий байдал үүсэх, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм тогтоох, удаан хугацааны эрчим хүчний тасалдал зэрэг талуудын санаа зоригоос гадуур үүсэж болох нөхцөлүүдийг ойлгоно.

 

 5.2.Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний нөгөө талд ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх ба үүрэг хүлээх хугацаа нь тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

 

 5.3.Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд гуравдагч этгээд буюу эрх бүхий байгууллагаас нотолсон баримтыг гаргуулж авна.

 

 5.4.Давагдашгүй хүчин зүйл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжил­бэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

 

Зургаа.Талуудын хүлээх хариуцлага

 

 6.1.Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг хариуцан, гэрээний нөгөө талд барагдуулна.

 

 6.2.Хэрэглэгч нь энэ гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Дата төв үйлчилгээний хандах эрхийг түр хугацаагаар хязгаарлана.

 

Долоо.Гэрээнээс үүдэлтэй маргаан шийдвэрлэх

 

 7.1.Гэрээний талууд гэрээнээс үүссэн аливаа маргааныг үл маргах буюу харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

 

 7.2.Гэрээний талууд харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Найм.Бусад зүйлс

 

 8.1.Талууд нь энэ гэрээний 2.2-т зааснаас бусад үүргээ гуравдагч этгээдэд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр шилжүүлэхгүй.

 

 8.2.Аль нэг тал нь уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах саналтай бол түүнийгээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нэгэн адил үйлчилнэ.

 

 8.3.Энэ гэрээг талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ба гэрээг 2 хувь үйлдэж, тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд ижил хүчинтэй байна.

 

Ес.Гэрээний хавсралт

 

 9.1.Доорх хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.

 

      9.1.1.хавсралт: "_____________"–ийн ________"ХУР" системээр дамжуулан хүлээн авах мэдээлэл   _____хуудас.

 

 

Талуудын хаяг:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-1, Төв шуудан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам.

Утас: +976-11330781

Факс:

Цахим хуудас: www.mddc.gov.mn

Цахим шуудан: info@mddc.gov.mn

 

Хаяг: ..................................................

Утас: ..................................................

Факс: ..................................................

Цахим хуудас: ...................................

 

Цахим шуудан: ..................................

 

 

 

Гэрээ байгуулсан:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж:

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

..................................(эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

..................................(эцэг/эх/-ийн нэр, нэр)

(тамга, тэмдэг)

 

..............................: төлөөлж:

 

……………………..........

  

……………………............

(тамга, тэмдэг)

 

 

 

 

 

 

 

 

Журмын 1 дүгээр хавсралтаар баталсан

гэрээний загварын хавсралт

 

 

 

"................."–ИЙН …………… "ХУР" СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ХҮЛЭЭН АВАХ МЭДЭЭЛЭЛ

 

 

Сервис нэр

Дэлгэрэнгүй тайлбар

Хувьсагч

Оролтын утгууд

Гаралтын утгууд

Зориулалт

Төрөл

Утга

Тайлбар

Төрөл

Утга

Тайлбар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Журмын 2 дугаар хавсралт

 

 

 

БАТЛАВ. .....................................

 

 

БАТЛАВ. ......................................

 

 

 

ТАНИЛТ, НЭВТРЭЛТИЙН СИСТЕМ АШИГЛАН ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

№ ...

 

2022 оны ... дугаар        Улаанбаатар хот

сарын ... -ны өдөр                                  

 

          

 Энэхүү гэрээг нэг талаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам (цаашид "яам" гэх), түүнийг төлөөлж ______________________________________________

                                                                          (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

 

 Нөгөө талаас_____________________________________________________ (цаашид "Хэрэглэгч" гэх), түүнийг  төлөөлж_________________________________                                                                               

                                                                          (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

нар (хамтад нь "Талууд" гэх) дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, "Үндэсний дата төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам, Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

 

1.2.Энэ гэрээгээр хэрэглэгчийг Танилт, нэвтрэлтийн системд холбож, гэрээний хавсралтад заасан мэдээллийг дамжуулах үед үүсэх харилцааг зохицуулна.

 

1.3.Энэ гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

      1.3.1."Танилт, нэвтрэлтийн систем" гэж үндсэн болон Хэрэглэгчийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий бие даасан системийг;

 

      1.3.2."Хэрэглэгч" гэж гэрээ байгуулж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийг;

 

      1.3.3.""Үндэсний дата төв" УТҮГ" (цаашид "Дата төв" гэх) гэж Танилт, нэвтрэлтийн системд үйлчилгээний холболтыг хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг;

 

      1.3.4.""И-Монгол академи" УТҮГ" (цаашид "Академи" гэх) гэж Танилт, нэвтрэлтийн системийн хөгжүүлэлтийг хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг;

 

      1.3.5."Амжилттай дуудсан сервис" гэж тухайн сервисийг дуудаж байгаа  хэрэглэгчид ашиглаж болох хариу буцаасан байхыг.

 

Хоёр.Талуудын эрх, үүрэг

 

2.1.Яам нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.1.1.гэрээний хэрэгжилтийг хангах;

 

      2.1.2.гэрээний биелэлтийг үнэлэн, гэрээний нөгөө тал болон Дата төв, Академид зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.3.хэрэглэгчийн ашиглаж байгаа систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалт хийх, техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.4.танилт, нэвтрэлтийн системийн ашиглалт, тогтвортой ажиллагааны нөхцөлийг хангах;

 

       2.1.5.танилт, нэвтрэлтийн системд гарсан аливаа доголдлыг шийдвэрлэх;

 

      2.1.6.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах.

 

 2.2.Дата төв нь энэ гэрээний 2.1.3-т заасан үүргийг, Академи нь энэ гэрээний 2.1.4, 2.1.5-д заасан үүргээс гадна "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

 

2.3.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.3.1.танилт, нэвтрэлтийн системийн техникийн нөхцөл шаардлагыг хангах талаар гарсан аливаа доголдлыг шийдвэрлүүлэх;

 

      2.3.2.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

 

      2.3.3.шаардлагатай тохиолдолд танилт, нэвтрэлтийн системд иргэнийг таних үед Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 19.1-д заасны дагуу ашигласан танилт, нэвтрэлтийн арга хэрэгслээр үйлчилгээний цар хүрээг хязгаарлах;

 

      2.3.4.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах;

 

      2.3.5."Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар дамжуулан харилцах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны мэдээллийг журамд заасан гэрээний бүртгэлийн санд бүртгүүлж, өөрчлөлт орсон тухай бүрд даруй мэдэгдэх.

 

Гурав.Гэрээний хугацаа

 

 3.1.Гэрээний хугацаа нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.6 дахь хэсэгт заасны дагуу 3 жил байна.

 

 3.2.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлтийг яаманд хүргүүлэх бөгөөд яам нь хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

 

 3.3.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Дөрөв.Гэрээний төлбөр

 

 4.1.Академи "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.7-д заасны дагуу тооцсон гэрээний төлбөрийг сар бүрийн 1-ний өдрөөс тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор нэхэмжилнэ.

 

 4.2.Хэрэглэгч нь тухайн сарын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор Академийн­_______ тоот дансанд шилжүүлнэ.

 

Тав.Давагдашгүй хүчин зүйлс

 

 5.1."Давагдашгүй хүчин зүйлс" гэж гэрээний талууд урьдчилан таамаглаагүй, мэдэх боломжгүй буюу түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдал, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, ажил хаялт, гоц халдварт өвчин, цар тахал дэлгэрэх, улс орныг хамарсан онц бөгөөд дайн бүхий байдал үүсэх, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм тогтоох, удаан хугацааны эрчим хүчний тасалдал зэрэг талуудын санаа зоригоос гадуур үүсэж болох нөхцөлүүдийг ойлгоно.

 

 5.2.Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний нөгөө талд ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх ба үүрэг хүлээх хугацаа нь тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

 

 5.3.Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд гуравдагч этгээд буюу эрх бүхий байгууллагаас нотолсон баримтыг гаргуулж авна.

 

 5.4.Давагдашгүй хүчин зүйл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжил­бэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

 

Зургаа.Талуудын хүлээх хариуцлага

 

 6.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг хариуцан, гэрээний нөгөө талд барагдуулна.

 

 6.2.Хэрэглэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Академи нь үйлчилгээний хандах эрхийг түр хугацаагаар хязгаарлана.

 

Долоо.Гэрээнээс үүдэлтэй маргаан шийдвэрлэх

 

 7.1.Гэрээнээс үүссэн аливаа маргааныг үл маргах буюу харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

 

 7.2.Гэрээний талууд харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Найм.Бусад зүйлс

 

 8.1.Талууд нь энэ гэрээний 2.2-т зааснаас бусад гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр шилжүүлэхгүй.

 

 8.2.Аль нэг тал нь уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах саналтай бол түүнийгээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нэгэн адил үйлчилнэ.

 

 8.3.Энэ гэрээг талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ба гэрээг 2 хувь үйлдэж, тус бүр нэг, нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд ижил хүчинтэй байна.

 

Ес.Гэрээний хавсралт

 

 9.1.Доорх хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.

 

      9.1.1.хавсралт: "_____________"–ийн ________ домэйнд "ХУР" системээр дамжуулан хүлээн авах мэдээлэл_____хуудас;

 

Талуудын хаяг:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-1, Төв шуудан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам.

Утас: +976-11330781

Факс:

Цахим хуудас: www.mddc.gov.mn

Цахим шуудан: info@mddc.gov.mn

 

Хаяг: .................................................

Утас: .................................................

Факс: .................................................

Цахим хуудас: ..................................

 

Цахим шуудан: .................................

 

Гэрээ байгуулсан:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж:

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................  (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)­­­­

(тамга, тэмдэг)

 

..............................: төлөөлж:

 

……………………..........

  

……………………............

(тамга, тэмдэг)

 

 

 

 

 

 

 

 

Журмын 2 дугаар хавсралтаар баталсан

          гэрээний загварын хавсралт

 

 

 

"................." –ИЙН ……………  ДОМЭЙНД "ХУР" СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ХҮЛЭЭН АВАХ МЭДЭЭЛЭЛ

 

 

Сервис нэр

Дэлгэрэнгүй тайлбар

Хувьсагч

Оролтын утгууд

Гаралтын утгууд

Зориулалт

Төрөл

Утга

Тайлбар

Төрөл

Утга

Тайлбар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Журмын 3 дугаар хавсралт

 

 

 

БАТЛАВ. .....................................

 

 

БАТЛАВ. ......................................

 

 

 

АЛБАН БИЧИГ СОЛИЛЦООНЫ ДУНДЫН СИСТЕМ АШИГЛАН

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

№ ...

 

2022 оны ... дугаар        Улаанбаатар хот

сарын ...-ны   өдөр    

 

 

 Энэхүү гэрээг нэг талаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам (цаашид "яам" гэх), түүнийг төлөөлж ______________________________________________

                                                                           (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

 

 Нөгөө талаас_____________________________________________________

(цаашид "Хэрэглэгч" гэх), түүнийг  төлөөлж_________________________________                                                                                

                                                                           (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

 нар (хамтад нь "Талууд" гэх) дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам, Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал, Төрийн байгууллагуудад хэрэглэх архив, албан хэрэг хөтлөлтийн программ хангамжид тавигдах нийтлэг шаардлага, цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам,  болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

 

1.2.Энэ гэрээгээр хэрэглэгчийг Албан бичиг солилцооны дундын системд холболт хийх үед үүсэх харилцааг зохицуулна.

 

1.3.Энэ гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

      1.3.1."Албан бичиг солилцооны дундын систем" гэж Хэрэглэгч хоорондоо албаны цахим шуудангаас бусад хэлбэрээр цахимаар албан бичиг илгээх, хүлээн авахдаа ашиглах боломж бүхий системийг;

 

      1.3.2."Хэрэглэгч" гэж гэрээ байгуулж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийг;

 

      1.3.3.""И-Монгол академи" УТҮГ" (цаашид "Академи" гэх) гэж Албан бичиг солилцооны дундын системийн хөгжүүлэлтийг хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг;

 

      1.3.4."Тоон гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.2-т заасныг;

 

      1.3.5."Дотоод удирдлагын систем" гэж хэрэглэгч байгууллагын ашигладаг албан бичиг цахимаар солилцох системийг;

 

      1.3.6."Хэрэглэгчийн токен" гэж албан бичиг солилцооны дундын системд холбогдох үед Академиас үүсгэж өгсөн мэдээллийг.

 

Хоёр.Талуудын эрх, үүрэг

 

 2.1.Яам нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.1.1.гэрээний хэрэгжилтийг хангах;

 

      2.1.2.гэрээний биелэлтийг үнэлэн, гэрээний нөгөө тал болон Академид зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.3.хэрэглэгчийн ашиглаж байгаа систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалт хийх, техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.4.албан бичиг солилцооны дундын системд хэрэглэгч байгууллагыг холбож, хэрэглэгчийн токеныг үүсгэн хамтын ажиллагаа хариуцсан ажилтанд нууцлалтайгаар илгээх;

 

      2.1.5.хэрэглэгчийн дотоод удирдлагын системд хэрэглэгчийн токеныг оруулж, албан бичиг солилцооны дундын системд холбогдох зааварчилгааг өгөх;

 

      2.1.6.албан бичиг солилцооны дундын системийн ашиглалт, үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой ажиллагааны нөхцөлийг хангах;

 

      2.1.7.албан бичиг солилцооны дундын системийн хөгжүүлэлтийг хариуцах;

 

      2.1.8.албан бичиг солилцооны дундын системд гарсан аливаа доголдлыг шийдвэрлэх;

 

      2.1.9.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах.

 

 2.2.Академи нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан үүргээс гадна энэ гэрээний 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8-д заасан үүргийг хариуцна.

 

 2.3.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.3.1.албан бичиг солилцооны дундын системийн техникийн нөхцөл, шаардлагыг хангах талаар гарсан аливаа доголдлыг шийдвэрлүүлэх;

 

      2.3.2.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

 

      2.3.3.Академиас илгээсэн хэрэглэгчийн токеныг нууцалж, дотоод удирдлагын системээс бусад системд ашиглаж, дамжуулахгүй байх;

 

      2.3.4.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах;

 

      2.3.5."Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар дамжуулан харилцах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны мэдээллийг журамд заасан гэрээний бүртгэлийн санд бүртгүүлж, өөрчлөлт орсон тухай бүрд даруй мэдэгдэх.

 

Гурав.Гэрээний хугацаа

 

 3.1.Гэрээний хугацаа нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.6 дахь хэсэгт заасны дагуу 3 жил байна.

 

 3.2.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлтийг яаманд хүргүүлэх бөгөөд яам нь хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

 

 3.3.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Дөрөв.Гэрээний төлбөр

 

 4.1.Академи "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.7-д заасны дагуу тооцсон гэрээний төлбөрийг сар бүрийн 1-ний өдрөөс тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор нэхэмжилнэ.

 

 4.2.Хэрэглэгч нь тухайн сарын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор Академийн_______ тоот дансанд шилжүүлнэ.

 

Тав.Давагдашгүй хүчин зүйлс

 

 5.1."Давагдашгүй хүчин зүйлс" гэж гэрээний талууд урьдчилан таамаглаагүй, мэдэх боломжгүй буюу түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдал, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, ажил хаялт, гоц халдварт өвчин, цар тахал дэлгэрэх, улс орныг хамарсан онц бөгөөд дайн бүхий байдал үүсэх, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм тогтоох, удаан хугацааны эрчим хүчний тасалдал зэрэг талуудын санаа зоригоос гадуур үүсэж болох нөхцөлүүдийг ойлгоно.

 

 5.2.Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний нөгөө талд ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх ба үүрэг хүлээх хугацаа нь тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

 

 5.3.Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд гуравдагч этгээд буюу эрх бүхий байгууллагаас нотолсон баримтыг гаргуулж авна.

 

 5.4.Давагдашгүй хүчин зүйл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжил­бэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

 

Зургаа.Талуудын хүлээх хариуцлага

 

 6.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг хариуцан, гэрээний нөгөө талд барагдуулна.

 

 6.2.Хэрэглэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Академи нь үйлчилгээний хандах эрхийг түр хугацаагаар хязгаарлана.

 

Долоо.Гэрээнээс үүдэлтэй

маргаан шийдвэрлэх

 

 7.1.Гэрээнээс үүссэн аливаа маргааныг үл маргах буюу харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

 

 7.2.Гэрээний талууд харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Найм.Бусад зүйлс

 

 8.1.Талууд нь энэ гэрээний 2.2-т зааснаас бусад гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр шилжүүлэхгүй.

 

 8.2.Аль нэг тал нь уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах саналтай бол түүнийгээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нэгэн адил үйлчилнэ.

 

 8.3.Энэ гэрээг талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ба гэрээг 2 хувь үйлдэж, тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд ижил хүчинтэй байна.

 

 

 

 

 

 

Талуудын хаяг:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-1, Төв шуудан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам.

Утас: +976-11330781

Факс:

Цахим хуудас: www.mddc.gov.mn

Цахим шуудан: info@mddc.gov.mn

 

Хаяг: ..................................................

Утас: ..................................................

Факс: ..................................................

Цахим хуудас: ...................................

 

Цахим шуудан: ..................................

 

 

 

Гэрээ байгуулсан:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж:

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................  (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

(тамга, тэмдэг)

 

..............................: төлөөлж:

 

……………………..........

  

……………………............

(тамга, тэмдэг)

 

 

 

 

 

 

 

 

 

 Журмын 4 дүгээр хавсралт

 

 

 

БАТЛАВ. .....................................

 

 

БАТЛАВ. ......................................

 

 

 

МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ АШИГЛАН ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

№ ...

 

2022 оны ... дугаар        Улаанбаатар хот

сарын ...-ны өдөр 

 

   

 Энэхүү гэрээг нэг талаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам (цаашид "яам" гэх), түүнийг төлөөлж ___________________________________________

                                                                           (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

 

 Нөгөө талаас_____________________________________________________

(цаашид "Хэрэглэгч" гэх), түүнийг  төлөөлж_________________________________                                                                               

                                                                           (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

 нар (хамтад нь "Талууд" гэх) дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам, Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

 

1.2.Энэ гэрээгээр хэрэглэгчийг Мэдэгдэл хүргэх системд холболт хийх үед үүсэх харилцааг зохицуулна.

 

1.3.Энэ гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

      1.3.1."Мэдэгдэл хүргэх систем" гэж цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэхэд ашиглах системийг;

 

      1.3.2."Хэрэглэгч" гэж гэрээ байгуулж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийг;

 

      1.3.3.""Үндэсний дата төв" УТҮГ" (цаашид "Дата төв" гэх) гэж Мэдэгдэл хүргэх системийн ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг;

 

      1.3.4.""И-Монгол академи" УТҮГ" (цаашид "Академи" гэх) гэж Мэдэгдэл хүргэх системийн хөгжүүлэлтийг хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг.

 

Хоёр.Талуудын эрх, үүрэг

 

 2.1.Яам нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.1.1.гэрээний хэрэгжилтийг хангах;

 

      2.1.2.гэрээний биелэлтийг үнэлэн, гэрээний нөгөө тал болон Дата төв, Академид зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.3.хэрэглэгчийн ашиглаж байгаа систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалт хийх, техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.4.хэрэглэгчид мэдэгдлийг хүргэх нөхцөлийг бүрдүүлж, эрх нээж өгөх, холбогдох ажилтнуудад заавар, зөвлөмж хүргэх;

 

      2.1.5.мэдэгдэл хүргэх системийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангаж, хяналт тавьж, холбогдох хөгжүүлэлтийг хийх;

 

      2.1.6.мэдэгдэл хүргэх системд гарсан аливаа доголдлыг шийдвэрлэх;

 

      2.1.7.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах.

 

2.2. Дата төв нь энэ гэрээний 2.1.3-т заасан үүргийг, Академи нь энэ гэрээний 2.1.4, 2.1.5, 2.1.6-д заасан үүргээс гадна "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

 

 2.3.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.3.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

 

      2.3.2.мэдэгдэл хүргэх системийг ашиглах, системд холбогдох зааварчилгаа, мэдээлэл авах;

 

      2.3.3.мэдэгдэл хүргэх системийн техникийн нөхцөл, шаардлагыг хангах талаар гарсан аливаа доголдлыг шийдвэрлүүлэх;

 

      2.3.4.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах;

 

      2.3.5."Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар дамжуулан харилцах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны мэдээллийг журамд заасан гэрээний бүртгэлийн санд бүртгүүлж, өөрчлөлт орсон тухай бүрд даруй мэдэгдэх.

 

Гурав.Гэрээний хугацаа

 

 3.1.Гэрээний хугацаа нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.6 дахь хэсэгт заасны дагуу 3 жил байна.

 

 3.2.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлтийг яаманд хүргүүлэх бөгөөд  яам нь хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

 

 3.3.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Дөрөв.Гэрээний төлбөр

 

 4.1.Дата төв "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.7-д заасны дагуу тооцсон гэрээний төлбөрийг сар бүрийн 1-ний өдрөөс тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор нэхэмжилнэ.

 

 4.2.Хэрэглэгч нь тухайн сарын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор Дата төвийн­_______ тоот дансанд шилжүүлнэ.

 

Тав.Давагдашгүй хүчин зүйлс

 

 5.1."Давагдашгүй хүчин зүйлс" гэж гэрээний талууд урьдчилан таамаглаагүй, мэдэх боломжгүй буюу түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдал, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, ажил хаялт, гоц халдварт өвчин, цар тахал дэлгэрэх, улс орныг хамарсан онц бөгөөд дайн бүхий байдал үүсэх, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм тогтоох, удаан хугацааны эрчим хүчний тасалдал зэрэг талуудын санаа зоригоос гадуур үүсэж болох нөхцөлүүдийг ойлгоно.

 

 5.2.Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний нөгөө талд ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх ба үүрэг хүлээх хугацаа нь тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

 

 5.3.Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд гуравдагч этгээд буюу эрх бүхий байгууллагаас нотолсон баримтыг гаргуулж авна.

 

 5.4.Давагдашгүй хүчин зүйл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжил­бэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

 

Зургаа.Талуудын хүлээх хариуцлага

 

6.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг хариуцан, гэрээний нөгөө талд барагдуулна.

 

6.2.Хэрэглэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Дата төв нь үйлчилгээний хандах эрхийг түр хугацаагаар хязгаарлана.

 

Долоо.Гэрээнээс үүдэлтэй

маргаан шийдвэрлэх

 

 7.1.Гэрээнээс үүссэн аливаа маргааныг үл маргах буюу харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

 

 7.2.Гэрээний талууд харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Найм.Бусад зүйлс

 

 8.1.Талууд энэ гэрээний 2.2-т зааснаас бусад үүргээ гуравдагч этгээдэд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр шилжүүлэхгүй.

 

 8.2.Аль нэг тал нь уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах саналтай бол түүнийгээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нэгэн адил үйлчилнэ.

 

 8.3.Энэ гэрээг талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ба гэрээг 2 хувь үйлдэж, тус бүр нэг, нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд ижил хүчинтэй байна.

 

 

Талуудын хаяг:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-1, Төв шуудан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам.

Утас: +976-11330781

Факс:

Цахим хуудас: www.mddc.gov.mn

Цахим шуудан: info@mddc.gov.mn

 

Хаяг....................................................

Утас: ..................................................

Факс: ..................................................

Цахим хуудас: ...................................

 

Цахим шуудан: ..................................

 

 

 

 

 

 

 

Гэрээ байгуулсан:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж:

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................ (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

..................................(эцэг/эх/-ийн нэр, нэр)

(тамга, тэмдэг)

 

..............................: төлөөлж:

 

……………………..........

  

……………………............

(тамга, тэмдэг)

 

 

 

 

 

 

 

 

 

 Журмын 5 дугаар хавсралт

 

 

 

БАТЛАВ. .....................................

 

 

БАТЛАВ. ......................................

 

 

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ АШИГЛАН ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

№ ...

 

2022 оны ... дугаар        Улаанбаатар хот

сарын ...-ны өдөр 

 

   

 Энэхүү гэрээг нэг талаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам (цаашид "яам" гэх), түүнийг төлөөлж ______________________________________________

                                                                           (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

 

 Нөгөө талаас_____________________________________________________

(цаашид "Хэрэглэгч" гэх), түүнийг  төлөөлж_________________________________                                                                              

                                                                           (албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

нар (хамтад нь "Талууд" гэх) дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, "Үндэсний дата төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам, Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

 

1.2.Энэхүү гэрээгээр хэрэглэгчийг Төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох үед үүсэх харилцааг зохицуулна.

 

1.3.Энэ гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

       1.3.1."Төрийн үйлчилгээний нэгдсэн систем" гэж нийтийн мэдээлэл, төрийн болон бусад үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх системийг;

 

      1.3.2."Хэрэглэгч" гэж гэрээ байгуулж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийг;

 

      1.3.3.""И-Монгол академи" УТҮГ" (цаашид "Академи" гэх) гэж Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлт хийн, ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах байгууллагыг.

 

Хоёр.Талуудын эрх, үүрэг

 

 2.1.Яам нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.1.1.гэрээний хэрэгжилтийг хангах;

 

      2.1.2.гэрээний биелэлтийг үнэлэн, гэрээний нөгөө тал болон Академид зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.3.хэрэглэгчийн ашиглаж байгаа систем, сүлжээнд техникийн үзлэг, шалгалт хийх, техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, зөвлөмж хүргүүлэх;

 

      2.1.4.төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах, системд холбогдох зааварчилгаа, мэдээллийг өгөх;

 

      2.1.5.төрийн үйлчилгээний нэгдсэн системд гарсан аливаа доголдлыг шийдвэрлэх;

 

      2.1.6.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах.

 

2.2.Академи нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан үүргээс гадна энэ гэрээний 2.1.3, 2.1.4, 2.1.5-д заасан үүргийг хариуцна.

 

 2.3.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

 

      2.3.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

 

      2.3.2.төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах, системд холбогдох зааварчилгаа, мэдээлэл авах;

 

      2.3.3.төрийн үйлчилгээний нэгдсэн системийн техникийн нөхцөл, шаардлагыг хангах талаар гарсан аливаа доголдлыг шийдвэрлүүлэх;

 

      2.3.4.хамтран ажиллах явцад олж авсан аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах;

 

      2.3.5.төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан үйлчилгээ үзүүлэхэд өөрийн хариуцаж байгаа сервис, дэд системийн хэвийн, аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллах;

 

      2.3.6."Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасан хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар дамжуулан харилцах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны мэдээллийг журамд заасан гэрээний бүртгэлийн санд бүртгүүлж, өөрчлөлт орсон тухай бүрд даруй мэдэгдэх.

 

Гурав.Гэрээний хугацаа

 

 3.1.Гэрээний хугацаа нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.6 дахь хэсэгт заасны дагуу 3 жил байна.

 

 3.2.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлтийг яаманд хүргүүлэх бөгөөд яам нь хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

 

 3.3.Хэрэглэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Дөрөв.Гэрээний төлбөр

 

 4.1.Академи "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.7-д заасны дагуу тооцсон гэрээний төлбөрийг сар бүрийн 1-ний өдрөөс тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор нэхэмжилнэ.

 

 4.2.Хэрэглэгч нь тухайн сарын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор Академийн­_______ тоот дансанд шилжүүлнэ.

 

Тав.Давагдашгүй хүчин зүйлс

 

 5.1."Давагдашгүй хүчин зүйлс" гэж гэрээний талууд урьдчилан таамаглаагүй, мэдэх боломжгүй буюу түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдал, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, ажил хаялт, гоц халдварт өвчин, цар тахал дэлгэрэх, улс орныг хамарсан онц бөгөөд дайн бүхий байдал үүсэх, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм тогтоох, удаан хугацааны эрчим хүчний тасалдал зэрэг талуудын санаа зоригоос гадуур үүсэж болох нөхцөлүүдийг ойлгоно.

 

 5.2.Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний нөгөө талд ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх ба үүрэг хүлээх хугацаа нь тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

 

 5.3.Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд гуравдагч этгээд буюу эрх бүхий байгууллагаас нотолсон баримтыг гаргуулж авна.

 

 5.4.Давагдашгүй хүчин зүйл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжил­бэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

 

Зургаа.Талуудын хүлээх хариуцлага

 

 6.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг хариуцан, гэрээний нөгөө талд барагдуулна.

 

6.2.Хэрэглэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Академи нь үйлчилгээний хандах эрхийг түр хугацаагаар хязгаарлана.

 

Долоо.Гэрээнээс үүдэлтэй

маргаан шийдвэрлэх

 

 7.1.Гэрээнээс үүссэн аливаа маргааныг үл маргах буюу харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

 

 7.2.Гэрээний талууд харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Найм.Бусад зүйлс

 

 8.1.Талууд нь энэ гэрээний 2.2-т зааснаас бусад үүргээ гуравдагч этгээдэд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр шилжүүлэхгүй.

 

 8.2.Талууд нь өгөгдөл дамжуулахад ашиглаж байгаа серверийн байршил өөрчлөгдөж, хоорондын сүлжээний холболтыг өөрчлөх, шилжүүлэхтэй холбоотой мэдэгдлийг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хүргэх бөгөөд аливаа зардлыг тухайн өөрчлөлт, шилжүүлэлт хийж байгаа тал хариуцна.

 

 8.3.Аль нэг тал нь уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах саналтай бол түүнийгээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нэгэн адил үйлчилнэ.

 

 8.4.Энэ гэрээг талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ба гэрээг 2 хувь үйлдэж, тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд ижил хүчинтэй байна.

 

Ес.Гэрээний хавсралт

 

 9.1.Доорх хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.

 

      9.1.1.хавсралт: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр үзүүлэх ______ үйлчилгээний мэдээлэл_____хуудас.

 

 

 

 

 

 

 

 

Талуудын хаяг:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-1, Төв шуудан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам.

Утас: +976-11330781

Факс:

Цахим хуудас: www.mddc.gov.mn

Цахим шуудан: info@mddc.gov.mn

 

Хаяг: .................................................

Утас: .................................................

Факс: .................................................

Цахим хуудас: ..................................

 

Цахим шуудан: .................................

 

 

Гэрээ байгуулсан:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж:

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

............. (албан тушаал)

................................. (эцэг/эх/-ийн нэр, нэр)

(тамга, тэмдэг)

 

..............................: төлөөлж:

 

……………………..........

  

……………………............

(тамга, тэмдэг)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Журмын 5 дугаар хавсралтаар баталсан

           гэрээний загварын хавсралт

 

 

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМЭЭР

ҮЗҮҮЛЭХ ................... ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

 

 

Үйлчилгээний нэр

Ангилал

Үйлчилгээний хураамж

Үзүүлэх горим

Шийдвэрлэх хугацаа

 

Вэб портал

 

 

Гар утасны

аппликэйшн

 

 

Оператор

 

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 Журмын 6 дугаар хавсралт

 

 

 

ҮНДСЭН БОЛОН ДЭМЖИХ СИСТЕМ АШИГЛАН ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЗҮҮЛЭХЭД ЗАРДАЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Энэ аргачлалыг "Үндэсний дата төв" УТҮГ болон "И-Монгол академи" УТҮГ нь үндсэн болон дэмжих системээр дамжуулан хүн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний зардлыг тооцоход баримтална.             

 

Хоёр.Үндсэн болон дэмжих систем ашиглан үзүүлэх

үйлчилгээний зардал тооцох

 

 2.1.Үндсэн болон дэмжих систем ашиглан үзүүлэх үйлчилгээний зардлыг "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 4.7-д заасны дагуу "Үндэсний дата төв" УТҮГ болон "И-Монгол академи" УТҮГ тооцох бөгөөд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. 

 

Гурав.Зардал тооцох аргачлал

 

 3.1.Зардлыг тооцохдоо "Өртөгт суурилсан арга"-ын "Дээрээс доош" аргачлалыг баримталж, зардлыг өртөгт суурилан бүрэн хуваарилах зарчимд үндэслэнэ.

 

 3.2."Дээрээс доош" аргачлал нь дараахь 5 үе шатаас бүрдэнэ:

 

       3.2.1.байгууллагын үйлчилгээний төрлүүдийг тодорхойлох;

 

       3.2.2.бүх зардал ба хөрөнгийг тодорхойлох бөгөөд салгах;

 

       3.2.3.шууд хамаарах бүх зардлыг хуваарилах;

 

       3.2.4.нийтлэг болон хуваагдах боломжтой зардлуудыг дахин хуваарилах;

 

       3.2.5.нэгжийн өртөг тооцоолох.

 

 3.3.Энэ журмын 3.2-т заасан аргачлал нь байгууллагын одоогийн үйл ажиллагааны зардалд тулгуурлана.

 

Дөрөв.Байгууллагын үйлчилгээний

төрлүүдийг тодорхойлох

 

 4.1.Байгууллагын үйлчилгээний төрлийг төлбөртэй болон төлбөргүй байдлаар тодорхойлох бөгөөд үйлчилгээний төрлийг жишээ байдлаар         Хүснэгт 1-д үзүүлэв.

 

 

 

 

Хүснэгт 1

 

Байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээний төрөл

 

 

Үйлчилгээний нэр, төрөл

Төлбөртэй

Төлбөргүй

1

Үйлчилгээ 1

 

*

2

Үйлчилгээ 2

 

*

3

Үйлчилгээ 3

 

*

4

Үйлчилгээ 4

*

*

 

 

Тайлбар: Дээрх үйлчилгээг "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын дагуу төрийн байгууллагад үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд хүн, хуулийн этгээдэд тодорхой төлбөртэйгээр үзүүлнэ.

 

Тав.Бүх зардал ба хөрөнгийг

тодорхойлох бөгөөд салгах

 

 5.1.Нийт зардал болон бүртгэлд байгаа хөрөнгийг тодорхойлж ялган, нэгж өртөг тооцох үйлчилгээнд хамаарах шууд болон шууд бус зардлыг бусад зардал, хөрөнгөөс салган дараахь байдлаар тооцно:

 

       5.1.1.үнэ тогтоох шаардлага бүхий үйлчилгээнд хамаарах хөрөнгө болон шууд зардлыг бусад зардал, хөрөнгөөс салгах;

 

       5.1.2.бусад хөрөнгийн элэгдлийн зардлыг шууд бус зардал гэж үзэн бүх үйлчилгээнд хуваарилах.

 

Зургаа.Шууд хамаарах бүх зардлыг хуваарилах

 

6.1.Байгууллагын хэмжээнд гарч байгаа нийт зардлаас шууд болон шууд бус зардалд хуваарилагдах зардлын төрлийг сонгож, бодит гүйцэтгэлд суурилан хуваарилах бөгөөд жишээг Хүснэгт 2-т, шууд зардлыг үйлчилгээнд хуваарилсан жишээг Хүснэгт 3-т үзүүлэв.

 

Хүснэгт 2

 

Зардлын ангилал, шууд хамаарагдах зардлыг

холбогдох үйлчилгээнд хуваарилах

 

Зардлын төрөл

Тоо хэмжээ

Зардлын дүн

Шууд зардал

Шууд бус зардал

 

Зардлын төрөл 1

1

Зардал 1

*

*

*

*

2

Зардал 2

*

*

*

*

3

Зардал 3

*

*

*

*

 

Нийт

*

*

*

*

 

Зардлын төрөл 2

1

Зардал 1

*

*

*

*

2

Зардал 2

*

*

*

*

3

Зардал 3

*

*

*

*

 

Нийт

*

*

*

*

 

Нийт дүн

*

*

*

*

 

Хүснэгт 3

 

Шууд зардлыг үйлчилгээнд хуваарилсан байдал

 

Зардлын төрөл

Шууд зардал

Үйлчилгээ 1

Үйлчилгээ 2

 

Зардлын төрөл 1

1

Зардал 1

*

*

*

2

Зардал 2

*

*

*

3

Нийт

*

*

*

 

Зардлын төрөл 2

1

Зардал 1

*

*

*

2

Зардал 2

*

*

*

3

Нийт

*

*

*

 

Нийт дүн

*

*

*

 

Долоо.Нийтлэг болон хуваагдах боломжтой

зардлуудыг дахин хуваарилах

 

 7.1.Байгууллагын нийт зардлаас тухайн үйлчилгээнд хамаарах зардлыг тооцоолон ялгаж, үлдэх зардлыг шууд бус зардалд хуваарилна. Шууд бус зардлууд нь тухайн үйлчилгээ болон бусад үйлчилгээнд хуваарилагдах замаар зардлын чиглүүлэгчийг тодорхойлох бөгөөд жишээг Хүснэгт 4-т үзүүлэв.

 

 7.2.Шууд бус зардлыг Зардлын чиглүүлэгчийг ашиглан үйлчилгээ тус бүрээр тооцох бөгөөд жишээг Хүснэгт 5-д үзүүлэв.

 

 7.3.Зардлын чиглүүлэгчид үндэслэн шууд бус зардлыг үйлчилгээ тус бүрд хуваарилах бөгөөд жишээг Хүснэгт 6-д үзүүлэв.

 

 7.4.Тухайн үйлчилгээнд хамаарах шууд болон шууд бус зардал, хөрөнгө оруулалтын зардлыг нэгтгэж тооцох бөгөөд жишээг Хүснэгт 7-д үзүүлэв.

 

Хүснэгт 4

 

Шууд бус зардлуудыг хуваарилах үйлчилгээний төрөл

 

Үзүүлэлт

Үйлчилгээ1

Үйлчилгээ 2

Бусад

1

Шууд бус зардал 1

*

*

*

2

Шууд бус зардал 2

*

*

*

3

Шууд бус зардал 3

*

*

*

 

Нийт зардлын дүн

*

*

*

Хүснэгт 5

 

Зардлын чиглүүлэгч

 

Үйл ажиллагааны зардлын төрөл

Зардлын чиглүүлэгч

Зардлын төрөл 1

Чиглүүлэгч 1

Зардлын төрөл 2

Чиглүүлэгч 2

Зардлын төрөл 3

Чиглүүлэгч 3

 

 Тайлбар: Зардлын чиглүүлэгчийг ажилчдын тоонд үндэслэн хуваарилах нь илүү оновчтой. Учир нь тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид тухайн байгууллагын нийт үйл ажиллагаанд бүгд хамааралтай бөгөөд үүнтэй холбоотойгоор зардлын хуваарилагч байх бүрэн боломжтой. Харин эд хогшил, урсгал засварын зардал болон элэгдлийн зардлын чиглүүлэгч нь тухайн хөрөнгөд эзлэх хувийн жингээр тодорхойлогдох нь илүү оновчтой.

 

Хүснэгт 6

 

Шууд бус зардлыг хуваарилах

 

Үйл ажиллагааны зардлын төрөл

Зардлын чиглүүлэгч

Үйлчилгээ 1

Үйлчилгээ 2

Бусад үйлчилгээ

Зардлын төрөл 1

Чиглүүлэгч 1

*

*

*

Зардлын төрөл 2

Чиглүүлэгч 2

*

*

*

Нийт дүн

*

*

*

 

Хүснэгт 7

 

Хөрөнгө оруулалт болон зардлын нэгтгэл

 

 

Зардлын төрөл

Үйлчилгээ 1

Үйлчилгээ 2

Нийт дүн

1

Үндсэн хөрөнгөд хийсэн санхүүжилт

*

*

*

2

Шууд зардал

*

*

*

3

Шууд бус зардал

*

*

Нийт дүн

*

 

 

Найм.Нэгжийн өртөг тооцоолох

 

 8.1.Нэгжийн өртгийг тооцоолохдоо тухайн үйлчилгээнд хуваарилагдсан бүх зардлыг нэгжийн суурь үзүүлэлтэд харьцуулна:

 

       8.1.1.Нэгжийн өртөг = Нэгж үйлчилгээний зардлын нийт дүн/Нэгжийн суурь үзүүлэлт.

 

 8.2.Нэгжийн суурь үзүүлэлтийг тооцоолохдоо:

 

       8.2.1.Үндсэн системийн хувьд "ХУР"-д холбогдож амжилттай дуудсан хандалтаас хамаарна;

 

       8.2.2.Дэмжих системийн хувьд систем тус бүрийн онцлогоос шалтгаалж үйлчилгээ авч байгаа хүн, хуулийн этгээдийн тоо, ашиглагдаж байгаа системийн тоо, илгээгдсэн мэдэгдлийн тоо, амжилттай үйлчилгээ авсан нийт тооноос хамаарна.

 

 

 

 

 

---o0o---