- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 189
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумдыг шалгаруулж тус бүрийг гэрчилгээ, 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр шагнасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
