A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын "Нэг.Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл" хэсэгт дор дурдсан агуулга бүхий 28 дахь заалт нэмсүгэй:

1/ "28.Цахим хөгжил, харилцаа холбооны яамны байр"

2. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны байрыг төрийн тусгай хамгаалалтаар хангахтай холбоотой 2022 онд шаардагдах 85,007,822 (наян таван сая долоон мянга найман зуун хорин хоёр) төгрөгийг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, цаашид шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны байрыг хамгаалах байнгын ажиллагаатай төрийн хамгаалалтын цэг байгуулах бэлтгэлийг хангаж, үйл ажиллагааг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ