- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2022 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ТОЛГОЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2022 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ТОЛГОЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Тусгай зориулалтаар 2022 онд угалз 98, тэх 130, халиун буга 60, бор гөрөөс 30, цагаан зээр 300, агнуурын шувуу 200, саарал чоно 20 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 550 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5500 хүртэл толгойг барихаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
