- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаал, журамд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар МН/04
Улаанбаатар хот
Тушаал, журамд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дугээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Тахарын албаны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 02-ны ѳдрийн "Журам батлах тухай" А/111 дугаар тушаалын 2 дахь хэсгийн "...Тахарын ерѳнхий газрын дарга /Ц.Азбаяр/-д" гэснийг Цагдаагийн ерѳнхий газрын дарга /Ѳ.Энхтѳр/-д гэж ѳѳрчилж, "Тагнуулын ерѳнхий газар /Б.Хурц/-т зѳвшѳѳрсүгэй, Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т зѳвлѳсүгэй" гэж нэмсүгэй.
2.Хууль зүйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 02-ны ѳдрийн А/111 дүгээр тушаалаар баталсан "Гэрч хохирогчийн баримт бичгийг солих журам"-д дор дурдсан нэмэлт, ѳѳрчлѳлт оруулсугай.
1.Журмын 1.2 дахь хэсгийн "Тахарын алба" гэснийг "Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан байгууллагын /Цаашид "эрх бухий байгууллага/" гэж, 2.3 дахь хэсгийн "шийдвэр нь" гэснийг "шийдвэрт" гэж, 2.4 дэх хэсгийн "Тахарын алба" гэснийг "эрх бүхий байгууллагууд" гэж, 4.1, 4.2, 4.4,5.1, дэх хэсгийн "Тахарын алба" гэснийг "Эрх бүхий байгууллага" гэж, 5.2 дахь хэсгийн "Тахарын ерѳнхий газрын" гэснийг "Эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий нэгж, алба хаагч," гэж, 5.3 дахь хэсгийн "Тахарын албаны" гэснийг "Эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий нэгж, алба хаагч," гэж, 5.4 дэх хэсгийн "ажил үүргийн шаардлагаар танилцаж, эрх бүхий этгээдээс ѳѳр этгээд харьцахыг хориглоно" гэснийг "эрх олгогдсон албан тушаалтан танилцана" гэж, 6.1 дэх хэсгийн "Тахарын алба" гэснийг "эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий нэгж" гэж тус тус ѳѳрчлѳх.
2.Журмын 1.3 дахь хэсгийн "тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам" гэснийг, 2.5 дахь хэсгийг, 6.2 дахь хэсгийн "Тахарын ерѳнхий газар болон" гэснийг тус тус хасах.
3.Журмын 1.3 дахь хэсгийн "хууль" гэсний дараа "Гүйцэтгэх ажлын тухай хууль" гэж, шинээр журмын 5.5. "Уг арга хэмжээгээр хамгаалагдсан гэрч, хохирогчийн мэдээлэл, тэдгээртэй байгуулсан гэрээ, баримт бичгийг Тѳрийн нууцын тухай, Тѳрийн нууцын жагсаалт батлах тухай, Хувь хуний нууцын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална" гэж, 5.6. "Энэ журмын дагуу хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон тѳрийн болон тѳрийн бус байгууллагын албан тушаалтан, алба хаагч, бусад мэргэжилтэн, гэрч, хохирогч, түүний ѳмгѳѳлѳгчѳѳс нууцын баталгаа гаргуулна" гэж, 5.7. "Хамгаалалтад авагдсан иргэнд түүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, хориглох зүйл, бусад шаардлагатай зүйлүүдийн талаар урьдчилан танилцуулах ба түүнийг зѳрчсѳнѳѳс үүсэн гарах сѳрѳг үр дагаварын талаар заавал анхааруулна" гэж тус тус нэмсүгэй.
САЙД. С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
