A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.11, 50.13-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Мөнгөн урамшуулал олгоход шаардагдах зардлыг 2023 оноос үе шаттайгаар улсын төсөвт тусгаж шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН