- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭЛЭНГЭ АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ -ЗХХАЭ Дугаар 16. 2022.06.02

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 48
Сүхбаатар сум
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг баталсан хэмжээгээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Лхагвадорж/-д даалгасугай.
3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Э.Оюунболд/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.НАРАНТУЯА
Текст томруулах
A
A
A
