A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 47

Сүхбаатар

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг баталсан хувь, хэмжээгээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Лхагвадорж/-д даалгасугай.

3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Э.Оюунболд/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.НАРАНТУЯА