A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН РАШААНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 08

Улаан шивээт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын хог хаягдлын үйлчилгээний жилийн суурь хураамж, хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хураамжийг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, сумын татварын орлогод төвлөрүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Бат-Эрдэнэ), татварын улсын байцаагч (Б.Энэбиш), байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Б.Чүлтэмсүрэн) нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Б.ТӨМӨРДОРЖ