- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №-16 2022.06.02/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 8/02
Арвайхээр сум
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 192, А/243 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Арвайхээр сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар тогтоосугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч (Б.Ганбат)-д үүрэг болгосугай.
3. Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8/13 дугаар тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ДОНЬДДОРЖ
Текст томруулах
A
A
A
