A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/50

Улаанбаатар хот

Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2, 77 дугаар зүйлийн 77.7, 77.7.3, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ус бохирдуулсны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-25/-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ" /ХМ-25(1)/-г 2 дугаар хавсралтаар, "Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ" /ХМ-25(2)/-г 3 дугаар хавсралтаар, нөхөх зааврыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/ -т тус тус үүрэг болгосугай.

3. Батлагдсан маягтыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Татварын ерөнхий газрын харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ