- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭГ НӨХӨХ ЗААВАР
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний
өдрийн А/50 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн маягт,
хавсралт мэдээг нөхөх заавар
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд ногдох төлбөрийг энэхүү тайлангийн маягтаар дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.
Нэг. Тайлангийн төлбөр ногдуулалтын тооцоолол:
1. Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн тусгана.
2. Бохирдуулагч бодисоор хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг илэрхийлэн тусгах ба бодисын хэмжээг тогтоохдоо Байгаль орчны төв лаборатори болон магадлан итгэмжлэгдсэн лабораторийн хаягдал усны шинжилгээний дүн, Хаягдал усны дүгнэлтэд байгаа дүнг үндэслэн тогтооно. Хаягдал усны шинжилгээ хийлгээгүй бол Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ"-г үндэслэн тогтооно.
3. Төлбөр төлөгч нь төлбөр ногдуулалтын тооцооллыг өссөн дүнгээр, төгрөгөөр тайлагнана.
3.1. Төлбөр ногдуулалтын тооцооллын хүснэгтийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын төрөл /1 багана/-ийг, дэс дугаар /2 багана/-аар илэрхийлнэ.
3.2. Бохирдуулагч бодисоор хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг илэрхийлэн тусгах ба бодист ногдох хаягдал усан дахь бохирдол тодорхойлох лабораторийн мэдээлэл болон хаягдал усны дүгнэлтийн олгосон дугаар /3 багана/-ыг оруулна.
3.3. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ хэсгийн хэмжих нэгж дээр Жинлэгдэх бодис, Органик бодис, Эрдэс бодис, Хүнд металл-кг/м3-ээр, Аюултай бохирдуулах бодис-гр/м3 -ээр /4 багана/-д тус тус илэрхийлнэ.
3.4. Тайлант хугацаанд хаягдал усанд агуулагдаж буй хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцын хэмжээг Байгаль орчны төв лаборатори болон Хаягдал усны дүгнэлтэд заасан бохирдуулах бодисын хэмжээ /5 багана/-г оруулна.
3.5. Хаягдал усны хэмжээ нь ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлын хэмжээ тул Хаягдал усны дүгнэлтэд заасан хаягдал усны м3-ээр илэрхийлсэн хэмжээ /6 багана/-г оруулна.
3.6. Ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо тайлант хугацаанд нийт хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг төгрөг/килограмм, грамм 7 багана/-аар илэрхийлэн тусгана.
3.7. Засгийн газрын тогтоолоор батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /8 багана/-г оруулна.
3.8. Ногдуулсан нийт төлбөрийг ногдуулахдаа Байгаль орчны төв лаборатори болон Хаягдал усны дүгнэлтэд заасан бохирдуулах бодисын хэмжээ /5 багана/, хаягдал усны м3-ээр илэрхийлсэн хэмжээ /6 багана/, Засгийн газрын тогтоолоор батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /8 багана/-г үржүүлэн тооцож /9 багана/ дүнг гаргана.
3.9. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8.1, 8.2 дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн ба Хаягдал усны дүгнэлтэд заасан чөлөөлөлтийн дүн /10 багана/-г тусгана.
3.10. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8.3 дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн ба Хаягдал усны дүгнэлтэд заасан хөнгөлөлтийн дүнг тусгана. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8.3-т заасан Аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээ /11 багана/-ээр тооцож хөнгөлөх дүнг гаргана.
3.11. Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ногдуулсан нийт төлбөр /9 багана/-өөс чөлөөлөлт, хөнгөлөлт /10, 11 багана/-ийн дүнг хасаж, нийт төлбөл зохих төлбөрийн дүн /12 багана/-г гаргана.
3.12. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 1-р мөрөнд Засгийн газрын тогтоолоор баталсан бохирдуулах "1.Жинлэгдэх бодис"-ын төрлийг оруулсан ба "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ"/ХМ-25(1)/-ний 4,5,7-р баганын 3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.13. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 2-р мөрөнд Засгийн газрын тогтоолоор баталсан бохирдуулах "2.Органик бодис"-ын төрлийг оруулсан ба "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ"/ХМ-25(1)/-ний 4,5,7-р баганын 11-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.14. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 3-р мөрөнд Засгийн газрын тогтоолоор баталсан бохирдуулах "3.Эрдэст бодис"-ын төрлийг оруулсан ба "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ"/ХМ-25(1)/-ний 4,5,7-р баганын 22-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.15. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 4-р мөрөнд Засгийн газрын тогтоолоор баталсан бохирдуулах "4.Хүнд металл бодис"-ын төрлийг оруулсан ба "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ"/ХМ-25(1)/-ний 4,5,7-р баганын 40-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.16. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 5-р мөрөнд Засгийн газрын тогтоолоор баталсан бохирдуулах "5.Аюултай бохирдуулах бодис"-ын төрлийг оруулсан ба "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ"/ХМ-25(1)/-ний 4,5,7-р баганын 59-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.17. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 6-р мөрөнд "6.Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ"-г оруулсан ба Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээгээр ногдуулсан төлбөрийн хавсралт мэдээ/ХМ-25(2)/-ний /4,5,7,8 багана/-нуудын 38-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.18. Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөр ногдуулалтын тооцоололын 7-р мөрийн "Нийт төлбөрийн дүн" нь 12-р баганын "Нийт төлбөл зохих төлбөрийн дүн"-тэй тэнцүү байна.
1. Төлбөр төлөгч нь хавсралт мэдээ /ХМ-25(1)/ хүснэгтээс өөрийн үйл ажиллагааны чиглэлийг харгалзан "1.Жинлэгдэх бодист", "2.Органик бодист", "3.Эрдэст бодист", "4. Хүнд металл бодист", "5. Аюултай бохирдуулах бодист" гэсэн хэсгүүдээс хамаарах ногдолтыг бөглөж, өссөн дүнгээр, төгрөгөөр тайлагнана.
1.1 Тооцооллын хүснэгтийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын төрөл /1 багана/-ийг, дэс дугаар /2 багана/-ыг тусгасан байна.
1.2 Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжих нэгжийн хэмжээ-кг/м3 /3 багана/-р илэрхийлнэ.
1.3 Бохирдуулах бодисын хэмжээг Хаягдал усны дүгнэлтэд заасан хэмжээ 4 багана/-г оруулна.
1.4 Тайлант хугацаанд хаягдал усанд агуулагдаж буй хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцын хэмжээг Байгаль орчны төв лаборатори болон Хаягдал усны дүгнэлтэд заасан бохирдуулах бодисын хэмжээ/м3 -ээр илэрхийлсэн /5 багана/-г оруулна.
1.5 Ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо тайлант хугацаанд нийт хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг төгрөг/килограмм /6 багана/-аар илэрхийлнэ.
1.6 Засгийн газрын тогтоолоор батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /7 багана/-г тусгана.
1.7 Ногдуулсан нийт төлбөрийг тайлант хугацаанд хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоохдоо бохирдуулах бодисын төрлийн хэмжээг Хаягдал усны дүгнэлтэд заасан хэмжээ /4 багана/, хаягдал усны м3-ээр илэрхийлсэн хэмжээ /5 багана/, Засгийн газрын ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /7 багана/-нүүдийг үржүүлэн тооцож /8 багана/ дүнг гаргана.
Гурав. Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээгээр ногдуулсан төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-25(2) /-ний тооцоолол:
1. Төлбөр төлөгч нь хавсралт мэдээ /ХМ-25(2)/ хүснэгтээс өөрийн үйл ажиллагааны чиглэлийг харгалзан "А. Үйлдвэрлэл", "Б. Үйлчилгээ", "В. Нийгмийн үйлчилгээ болон бусад" гэсэн хэсгүүдээс хамаарах ногдолтыг бөглөж, өссөн дүнгээр, төгрөгөөр тайлагнана.
1.1 Тооцооллын хүснэгтийн төлбөр төлөгчийн үйл ажиллагааны төрөл /1 багана/-ийг, дэс дугаар /2 багана/-ыг илэрхийлнэ.
1.2 Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ хэсгийн хэмжих нэгж дээр Органик бодис (Химийн хэрэгцээт хүчилтөрөгчөөр)-ын жишиг хэмжээг кг/м3 /3 багана/-ээр илэрхийлнэ.
1.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан "Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ"-г үндэслэн органик бодис (Химийн хэрэгцээт хүчилтөрөгчөөр)-ын жишиг хэмжээ /4 багана/-г илэрхийлнэ.
1.4 Хаягдал усны хэмжээ нь ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлын хэмжээ тул Хаягдал усны дүгнэлтэд заасан хаягдал усны м3-ээр илэрхийлсэн хэмжээ /5 багана/-г оруулна.
1.5 Ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо тайлант хугацаанд нийт хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг төгрөг/килограмм /6 багана/-аар илэрхийлэн тусгана.
1.6 Засгийн газрын тогтоолоор батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /7 багана/-г илэрхийлнэ.
1.7 Ногдуулсан нийт төлбөрийг тайлант хугацаанд хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоохдоо органик бодис (Химийн хэрэгцээт хүчилтөрөгчөөр)-ын жишиг хэмжээ /4 багана/, хаягдал усны м3-ээр илэрхийлсэн хэмжээ /5 багана/, Засгийн газрын ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /7 багана/-нүүдийг үржүүлэн тооцож /8 багана/ дүнг гаргана.
Татварын алба нь Байгаль орчны төв лаборатори болон магадлан итгэмжлэгдсэн лаборатори, Усны газраас Хаягдал усны дүгнэлтийн мэдээллийг үндэслэн тайланг авч, хяналт тавин ажиллана.
Текст томруулах
A
A
A