- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ /Тушаалын хавсралт шинэчлэн батлах тухай/ /ЗХХАЭ №16 2022.05.06/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар А/64
Улаанбаатар хот
Тушаалын хавсралт шинэчлэн батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 08/01 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн ерөнхий газрын дэргэдэх "Гаалийн төв лаборатори болон гаалийн салбар лабораторийн шинжилгээний хураамжийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Ц.Гэндэнцэвээн/-д даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны "Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" А/199 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A
