- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"11.4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих
1.Эрдэнэсийн сангийн эрдэнэст хувийн хэрэг хөтлөөгүй, бүртгэл, мэдээллийн санд бүртгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрдэнэсийн сангийн тээвэрлэлт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
