A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 16.1.6 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"16.1.6.Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулах."

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 8.2.3 дахь заалтын "нийслэлийн" гэсний өмнө "аймаг," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргах, хяналт тавих."

4 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын "эрчим хүчний" гэснийг "эрчим хүч, хийн түлшний" гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.3, 15.6 дахь хэсгийн "Нийслэлийн" гэснийг "Аймаг, нийслэлийн" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР