- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "харгалзан" гэсний дараа "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн "9 дүгээр зүйлийн 9.3" гэснийг "33 дугаар зүйлийн 33.2" гэж, мөн зүйлийн 4.5 дахь хэсгийн "15" гэснийг "36" гэж, мөн зүйлийн 4.6 дахь хэсгийн "13" гэснийг "41, 42" гэж, мөн зүйлийн 4.7 дахь хэсгийн ", Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т зааснаар тухайн" гэснийг "бол тухайн" гэж, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, мөн зүйлийн 25.3.1 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн "Тухайн орон нутгийн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Тэргүүлэгчид" гэснийг "Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа тухайн орон нутгийн Хурал" гэж, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, мөн зүйлийн 13.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дэх хэсгийн "Хурлын Тэргүүлэгчид" гэснийг "Хурал" гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн "аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг," гэснийг "аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг," гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
