A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.5.3, 5.5.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"5.5.3.архивын ажил үйлчилгээ, төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, бүрдүүлэлт, ашиглалтын талаарх төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх;

5.5.4.аймаг, нийслэлийн Засаг дарга нь төрийн архивын зориулалтын байраар хангах асуудлыг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;"

2 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"16.4.Аймаг, нийслэлийн архив нь аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны агентлагийн эрх хэмжээтэй ажиллаж, тухайн орон нутгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиг үүргийг хэрэгжүүлж, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах архивын баримтыг төвлөрүүлж байнга хадгална."

3 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, мөн зүйлийн 5.4.1 дэх заалт, мөн зүйлийн 5.5 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, мөн зүйлийн 5.5.3 дахь заалтын дугаарыг "5.5.5" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР