A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"12.2.Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.2.1.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавих;

12.2.2.харьяалах нутаг дэвсгэрт эрдэс баялгийн салбарын талаар хэрэгжиж байгаа шийдвэрийн талаар жил бүр олон нийтэд мэдээлэх;

12.2.3.энэ хуулийн 43.3-т заасан гадаадын ажиллах хүчнээс төвлөрсөн хөрөнгийг соёл, боловсрол болон эрүүл мэндийн салбарт зарцуулах журмын хэрэгжилтийг зохион байгуулах;

12.2.4.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хэрэгжилтийг хангуулах, гэрээ байгуулсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

12.2.5.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах."

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийн "Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын" гэснийг "Аймаг, сумын Засаг даргын" гэж, мөн зүйлийн 12.1 дэх хэсгийн "нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага" гэснийг "аймгийн Засаг дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР