- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/250
Улаангом
Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Цагийн хязгаар тогтоох тухай" Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/163 дугаар захирамжийн хавсралтын 3 дах хэсгийг "Сар бүрийн 01-ний өдөр согтууруулах ундаа худалдахгүй, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй" гэж өөрчилсүгэй.
ДАРГА Ч.ЧИМЭД
Текст томруулах
A
A
A
