A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

"7/Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх газрын хэмжээ, байршлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон сумын Засаг даргаас санал авч тогтооно."

2/18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

"6/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах."

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"4/байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дарга."

3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "32.2-т" гэснийг "64.2.5-т" гэж, 50 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн "дүүрэг, баг," гэснийг "баг, дүүрэг," гэж, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР