A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ."

2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бүх шатны Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр," гэснийг "сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр," гэж, 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "улсын төсвөөс" гэснийг "улсын болон орон нутгийн төсвөөс" гэж, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "тогтооно." гэснийг "тогтоож, хэрэгжилтийг хянана." гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "дүүрэг, баг," гэснийг "баг, дүүрэг," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР