A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.23 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"33.1.23.энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах;"

2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын "зөвшөөрөл олгох" гэсний дараа ", ашиглалтад оруулах" гэж, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтын "барилгын ажлын зөвшөөрөл олгож" гэсний өмнө "Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 33 дугаар зүйлийн 33.1.23 дахь заалтын дугаарыг "33.1.24" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР