A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ САГСАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 39

Уужим

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд мөрдүүлэн ажиллахыг Засаг дарга /А.Исатай/-д үүрэг болгосугай.

3.Хавсралтын тоо нэг, 1 хуудастай

ДАРГА К.БАУЫРЖАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ САГСАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 22

Уужим

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192,А/243 тушаалын 1,2 дугаар хавсралтад заасныг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан тарифийн дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга / Б.Бекболат /-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан, уг хэм хэмжээ баталсан акт "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл"-д бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА   А.ЕРБОЛАТ