A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.13, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Гаалийн албан татвараас 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

Үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бараа импортлогч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (С.Мөнхчулуун)-т тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН