A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 187

Улаанбаатар хот

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дараахь арга хэмжээ авахыг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

1.1.Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, салбарын бодлого, шийдвэрт тусгах боломжтой ажил хэрэгч саналыг судлан тусгаж, энэ тухай байгууллагын цахим хуудсанд сар бүр мэдээлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт;

1.2.Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид;

1.3.Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж байх цагийн хуваарийг байгууллага, албан тушаалтнаар гаргаж, дүнг нийтэд мэдээлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид;

1.4.Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн программ хангамж, техникийн шийдлийг хөгжүүлж сайжруулах, мэдээллийнаюулгүй байдлыг хангаж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд;

1.5.Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах төрийн байгууллагын дуудлагын утсыг нэгтгэх болон цахимаар хүлээн авах техникийн шинэчлэл хийх, түүнд шаардагдах хөрөнгийг тооцож жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттайгаар тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан нарт.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ